Орхон аймагт сар бүр олон төрлийн тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулладаг тэгвэл өнгөрөгч сард Орхон аймгийн Засаг дарга Б. Зоригтбаярын санаачлагаар Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнолд эрчүүд бид” уриан дор арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл тус арга хэмжээнд аймгийн тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулах үйл ажиллагааны зардал”-аас 24,080,000 (хорин дөрвөн сая наян мянган) төгрөгийг зарцуулсан байна. Энэ мэтээр зөвхөн нэг арга хэмжээнд ижил дүнтэй төсөв гаргадаг бол сар бүр зохион байгууллагдаж буй олон төрлийн тэмцээн, уралдаан арга хэмжээнд хэдэн зуун саяын төсөв гардаг бололтой