© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Энэ сарын 1-нд хүүхдийн парк ашиглалтанд орох боломжгүй
Энэ сарын 1-нд  хүүхдийн парк ашиглалтанд орох боломжгүй

Орхон аймагт 2018 оноос эхэлсэн хүүхдийн паркийн төсөл одоогоор удаашралтай хэрэгжиж байна. Гүйцэтгэгч компаниудын хувьд үүрэг даалгавар өгсөн ч албан бичгийн хариу ирээгүйгээс ажлын гүйцэтгэлийг тодорхойлоход хүндрэл учирч байгаа юм. Орон нутгийн удирдлага зургаан тоглоомын тендер зарласан ч энэ цаг үед зөвхөн нэг тоглоомыг угсарсан байна.

Сокол ХХК-тай 2018 онд байгуулсан гэрээгээр 3.2 тэрбум төгрөгт таван төрлийн тоглоом, тухайлбал алсыг харагч, мөргөлддөг машин, агаарын бүжиг зэрэг тоглоом нийлүүлэхээр төлөвлөсөн хэдий ч гүйцэтгэл одоогоор дутуу байгаа учир парк энэ зургадугаар сарын 1-н гэхэд ашиглалтанд орох боломжгүй болох нь тодорхой болж байна.

Ийм учраас орон нутгийн удирдлага, гүйцэтгэгч компанид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох үүрэг даалгаваруудыг өгч, арга хэмжээ авах шаардлагатай байна.

Top of Form

 

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2025-04-21
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц