© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Мэдээ
Асуулт асууя
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016-10-04-НД НИЙТЛЭГДСЭН
Эрдэнэтийн шинэ эзэн Д.Эрдэнэбилэгийн тухай баримтууд
Эрдэнэтийн шинэ эзэн Д.Эрдэнэбилэгийн тухай баримтууд

Үеийн үед Монголын төрд олон тэрбумтан төрүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяаны асуудал өнөөдрөөс улстөрийн хүрээнд эрчтэй үргэлжилнэ. Намрын чулган албан ёсоор эхэлж Эрдэнэтийн 49 хувийг хэн ямар замаар худалдаад авчихав, Эрдэнэтийн мөнгөөр Эрдэнэтийг худалдаж авсан уу, Монголын талын 51 хувь байгаа юу, Эрдэнэтийн шинэ эзэн гэх Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ гэсэн олон асуултын хариултын учир хөврөх биз.

Иргэд дээдэс нь луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй гэж орхиж болохгүй энэ асуудлыг хамгийн гол нь Монгол Улсыг тэжээж ирсэн үйлдвэрийн татвар төлөлт, ашиг орлого төсөвт ирэхгүй байгаад. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүндхэн үед гол саалийн үнээ нь сүүгүй болчихоор яах билээ.

“Сахал” Д.Эрдэнэбилэг гэж хэн болох, хэний хүн бэ?

Монголын баячуудын жагсаалт хөрөнгө чинээтэйгээ гаргахад Д.Эрдэнэбилэг гэгчийн нэр байдаггүй. Хэвлэлээр бичигдэж байгаа, Ц.Нямдорж гишүүний хэлж буйгаар тэрээр монголын бизнесийн салбарын нууц ноёнтон, хамгийн баян хүн болж таарч байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад уул уурхай, банк санхүү гээд монголын эпийн засгийн гол судсуудыг атгаж суух болсон тэрээр улстөр, бизнесийн салбарын асар том сүлжээг базсан гэх.

Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэн. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын бизнесийн ойрын түнш гээд улстөрийн томчуудтай хамгийн ойр. Гэхдээ хэвлэлээр ил гараад Байдаггүй түүний эзэмшдэг хөрөнгө чинээ, хувь хэмжээ бүрэн тодорхойгүй.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсны дараа хэвлэлээр түүнийг төрийн өмчит олон компанийн хувь эзэмшдэг гэж бичиж байна. Тухайлбал, 2014 онд “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргаж байсан билээ. Тэрчлэн 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хэсэг бүлэг хүмүүс тус үйлдвэрт дайран орж, хурал зарлан, үйлдвэрийг нь хувьчилж авсан гэж мэдэгдэн, улмаар долоон захирлыг нь газар дээр нь халах шийдвэрийг гаргаж, үйлдвэрийн захирлаар н.Батжавхлан гэгчийг шууд томилж, ажиллагсдын 40 хувийг цомхотгосон байдаг. Гол нь тухайн үед “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга болоод Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” гэх тодотголт Д.Эрдэнэбилэг нар хувьчлан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байсан юм. Ер нь бол Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын хоршил гар нийлж хийсэн ажил цөөнгүй гэгддэг.

Улстөр, бизнесийн талбарын хоршил болтлоо нэр нь хамтдаа бичигддэг энэ хоёр нөхөр өөрсдийн эрх ашигтаа үйлчилсэн шийдвэрүүдийг энэ мэтээр олонтаа гаргаж ирсэн байдаг. Д.Эрдэнэбилэгийн тухайд бас Улаанбаатар хотын банкны үндсэн гол эзэн гэх нэртэй ч, ард нь Женко Х.Баттулга байж байдаг. За мөн “Жеральд металз лугано” Худалдаа хөгжлийн банкыг манай улсаас анх 12 сая доллараар аваад Х.Баттулгад 70 сая ам.доллараар зарсан түүх байдаг гэхчлэн харвал энэ хоёр хүний хамтарсан эрх ашиг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг ч халааслахад хүргэсэн гэж бичжээ.

Эрдэнэтийн 49 хувийг хуулийн дагуу авсан уу?

“ОХУ үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах саналыг Монгол Улсын талд ирүүлж худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Манай Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ ОХУ-ын дарамт шахалтаар татгалзсан асуудлууд байна. Худалдсан схемээр бол өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Сангийн сайд хоёр нууц тушаал гаргаад “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох удирдамжийг батлаад тэр тушаалаараа “Эрдэнэт”-ийн Монголын Засгийн газарт ногдох 51 хувийг, хэрэг дээрээ 49 хувийг худалдаж авсан гэх хүмүүсийн эрх мэдэлд шилжүүлэх ажиллагааг хийсэн.

Үүнээс болоод өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр дэх Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй болсон. Иймд Ерөнхий сайдын захирамжаар ажлын дэд хэсэг байгуулагдаж “Эрдэнэт” үйлдвэрээс бид мэдээлэл авах гэхээр өгөхгүй байна. Одоог болтол ТУЗ-ийн дарга нь хэн гэж хүн болсон нь ойлгомжгүй байна. Засгийн газрын 51 хувийг төлөөлж зурсан Сангийн яамны н.Шинэбаатар гэж хүн өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрт Монголын Засгийн газрын 51 хувийн эрх байхгүй болсон.

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жилийн байдлаар 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Гэтэл энэ жил 20 тэрбумын татвар төлсөн байна. Харин ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” компани эхний наймдугаар сарын байдлаар 246 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Үүний цаана ямар дүр зураг харагдаж байна гэхээр “Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг хувийн болгосон байна.


Түүнчлэн энэ бүх ажиллагааны цаана Д.Эрдэнэбилэг гэж хүн байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдсэн. Тэгэхээр Эрдэнэтийн 49 хувийг хуулийн дагуу авсан уу гэдэг эргэлзээтэй болж байна. Ажлын хэсэг байгуулагдан энэ процессыг шалгаж эхэлсэн. Хэсэг хугацааны дараа асуудал хэрхэн эргэхийг харах үлдэж байна.

/ 2016-10-04
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц