© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хувийн маргаан уу, нийтэд хохиролтой бодлого уу?
Хувийн маргаан уу, нийтэд хохиролтой бодлого уу?

Орхон аймгийн Соёл, урлагийн цогцолборын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийг ажлын байрны дарамтанд оруулж, төрийн болон соёлын бодлогыг гутаах хэмжээнд хүрээд байна. Энэ байдалд тус аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын яамны Д.Батлут болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч Ц.Бат-Энх нарын олон жилийн хурцадмал харилцаа, маргаан голлон нөлөөлж буй гэх хардлага, мэдээлэл газар авчээ.

Ц.Бат-Энхийн зүгээс намын дотоод асуудал, хувийн гомдлоо ажил хэргийн орчинд шилжүүлэн, жирийн ажилчид, шагнал урамшуулал горилогч иргэд, уран бүтээлчдийн эрх ашгийг хохироож буй ноцтой жишээнүүд гарсаар байна. Энэ байдалд Соёл, урлагийн байгууллагын удирдлага Г.Ёндон чимээгүй хандаж байгаа нь харамсалтай. Тодруулбал, Эрдэнэт дуу бичлэгийн чуулгын уран бүтээлчдийг төрийн наадамд оролцуулаагүй. Орхон аймгийн баяр наадмын найруулагч Бат-Ундрахыг дэмжсэн уран бүтээлчдийг ажлаас халахыг оролдсон. Зохиолын дуучдын тоглолтын өмнөхөн кассаа зориудаар хааж, утсаа салгаж, орлого тасалдаг зэрэг гомдлууд Уурхайчин соёлын ордонд тоглолтоо хйсэн уран бүтээлчдээс гарч байна гэв. Хамгийн сүүлийн жишээ бол дуучин Эрдэнэцэцэг, Далантай нарын тоглолт юм. Тоглолтоос орсон орлогоос 35% шимтгэл, бэлэн кассын орлогоос 10% хураамж авч, нийт 45%-ийг уран бүтээлчдээс нэхэмжилдэг.

Мөн Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцсон уран бүтээлчдэд ажлаас чөлөөлнө хэмээн дарамтыг удаа дараа үзүүлсэн. Төрийн албыг хувийн зөрчлийн хэрэгсэл болгож, уран бүтээлчдийн дуу хоолойг хаах системтэй үйлдэл мэт харагдаж байна. Ц.Бат-Энхийн үйлдлүүд нь дараах Соёлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль – Албан тушаалаа урвуулан ашиглах, ажлын байрны дарамт үзүүлэхийг хориглосон заалтыг зөрчиж байгаа ч түүнд хариуцлага тооцох албан тушаалтан алга.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёлын зарлигт Соёл, урлагийг улс төрөөс ангид, бүтээлч байдлаар дэмжих үүргийг төрийн байгууллагуудад хүлээлгэсэн байдаг. Ерөнхийлөгчийн зарлигаас давсан эрх мэдэлтэй үйлдвэрийн орлогч даргаа яах вэ? 

Улс төрчдийн маргаан, намын дотоод гомдол энгийн уран бүтээлчдийн хэтийн ирээдүй, хөдөлмөрийг үгүйсгэж болох уу?

Эрх мэдэлтнүүдийн өс хонзон хэдий болтол төрийн бодлогыг дарж, иргэдийг чимээгүй байлгах вэ?

Соёлын яам, УИХ, Хүний эрхийн байгууллагууд, хяналт шалгалтын байгууллагууд болон Ерөнхийлөгчийн Тамгын газарт нэн яаралтай шалгалт оруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцохыг шаардаж байна. Соёл бол улс үндэстний үнэт зүйл. Түүнийг улс төр, хувийн өс хонзонгийн талбар болгож болохгүй. Улс төрийн үзэл бодлын зодооноо ялгаж салгахыг хүсье.

/ 2025-07-19
Сэтгэгдэл / 12
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Зочин
2025-07-19 / 202.126.91.201
ДБЭЧ-н уран бүтээлчид яачаад байгаа юм бэдээ мөрөөрөө уран бүтээлээ хийгээд л байгаа хүмүүс гай болсон юм юу байхавдээ. Хувь үзлээ битгий тулгаж доромжилоо сошиалаар жиргэх гээд нэмэргүйшдээ.
Симба
2025-07-19 / 14.1.81.191
Төрийн өмч ийм хулгайчуудад боломж олгодог 49 байсан бол батэнх шиг хулгайч ингэж даварч чадахгүй цалингаа өндөр болгоод хувийн хэвшилд өгөө наад үйлдвэрээ
Татан буулга
2025-07-19 / 202.126.91.91
Горняк гэж үнэн дампуу газар байнаа хэдэн архичид, үеэ өнгөрөөсөн эмээ өвөө нарын газар болсон. тоглолт урлаг уран сайхны юуч үгүй, Жавзан гэж дарга авгайн лүндэнгээр л явдаг газар даа
1
2025-07-19 / 202.126.88.195
Bat enh n zailval taarna. Chuulgiin heden uran buteelchid n dandaa aimgaas badar baridag gsn Uildver n gants togrog hyalailgadaggui geezdee
1
2025-07-19 / 202.126.88.195
Bat enh n zailval taarna. Chuulgiin heden uran buteelchid n dandaa aimgaas badar baridag gsn Uildver n gants togrog hyalailgadaggui geezdee
Чи
2025-07-19 / 103.212.118.90
Энэ уурхайчин соёлын ордон болон дуу бүжгийн чуулгаа Аймаг нь авч чадахгүй арай гурай юмаа!! Яагаад авч чадахгүй бгааг ойлгохгүй юм
Зочин
2025-07-19 / 59.153.113.103
Ер нь энэ Бат-Энх гэж хэн юм, хэзээ манай Эрдэнэтэд байсан юм. Хаанаас ирээд хэний шахаагаар энд сууцын?
Зочин
2025-07-19 / 202.126.89.161
Эрдэнэт үйлдвэрээс Соёлын ордон, Спортын ордон гэх мэт аймгийн ард нийтийн хэрэгцээтэй газруудыг Орхон аймгийн захиргаанд, төрд авах хэрэгтэй.
Зочин
2025-07-19 / 202.126.89.161
Эрдэнэт үйлдвэрээс Соёлын ордон, Спортын ордон гэх мэт аймгийн ард нийтийн хэрэгцээтэй газруудыг Орхон аймгийн захиргаанд, төрд авах хэрэгтэй.
Зочин
2025-07-19 / 202.126.89.161
Эрдэнэт үйлдвэрээс Соёлын ордон, Спортын ордон гэх мэт аймгийн ард нийтийн хэрэгцээтэй газруудыг Орхон аймгийн захиргаанд, төрд авах хэрэгтэй.
Зочин
2025-07-19 / 202.126.89.161
Эрдэнэт үйлдвэрээс Соёлын ордон, Спортын ордон гэх мэт аймгийн ард нийтийн хэрэгцээтэй газруудыг аймагт нь буюуө
Гочоо
2025-07-19 / 202.55.188.104
Ямар ч хэрэггүй газруудаа татан буулгаачээ хоорондоо цус ойртсон голомт болсон уурхайчин соёлын ордон байна
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц