Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх, шинэ цахим суваг нээх зорилгоор Орхон аймагт erdenetinfo.mn сайтыг үүсгэн байгуулаад 10 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Бид 2017 оноос алсын хараа, хамрах хүрээгээ өргөтгөн Монголд Иргэний сэтгүүл зүйг хөгжүүлнэ уриатайгаар 20 аймаг тус бүр дээр орон нутгийн сайт, фэйсбүүк, инстаграм, твиттер зэрэг флатформууд дээрх хаяг, групп, хуудас зэргээс бүрдсэн “Инфо 21” мэдээ, мэдээллийн сүлжээг байгуулан ажиллаж байна.
Интернет, цахим технологи эрчимтэй хөгжиж, хот хөдөөгийн ялгаа, аливаа орон зай, цаг хугацаа, байршлаас үл хамааран орчин үеийн мэдээллийн хэрэгсэл болох цахим платформ, вэб сайтууд нь хүссэн мэдээ, мэдээллээ оновчтойгоор, түргэн шуурхай зорилтот хэрэглэгчиддээ хүргэж чадаж буй нь давуу тал юм. Манай хамт олон энэхүү давуу талыг хэрэгжүүлж сурсан чадварлаг, ажлын туршлагатай, тогтвортой урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэдэг үнэт зүйлтэй билээ.