Амжилтын замнал ярилцлагын буландаа “Hermosa home decor” тавилгын дэлгүүрийг үүсгэн байгуулагч О.ХОНГОРЗУЛТАЙ ярилцлаа. Гэртээ тав тухтай байхыг, ээж хүн сэтгэл түгшүүргүй байх боломжийг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцлаа.
-Та “Интерьер яг ээж шиг...” гэж хэлсэн дээ. Энэ харьцуулалтыг сонсоод их сонирхолтой санагдлаа. Магадгүй бидний дийлэнх нь тавилгыг амьгүй зүйл гэдэгтэй санал нийлэх байх. Таны хувьд яагаад тавилгыг ээжтэй адилтган зүйрлэсэн юм бэ?
-Хичнээн гоё тансаг гэр байгаад ч ээж байхгүй л бол тэнд тухгүй, ямар нэг зүйл дутагдаад байгаа мэдрэмж төрдөг шүү дээ. Миний хувьд интерьер яг л тэгж санагддаг. Гэр орон гоё тансаг, тав тухтай байхаас гадна аюулгүй байх ёстой гэж би боддог. Ээжийг гэрт байхад юунаас ч айдаггүй шүү дээ, түүний л ижил сонгож авсан тавилга, ширээ маань аюулгүй байх ёстой гэж боддог. Ээж болсныхоо дараа нэг зүйлийг анзаарсан нь ээжүүдийн үрээ гэсэн сэтгэл зовнил, түгшүүр нь илүү санаа зовомтгой болгодог юм уу даа гэж бодогдсон. Тухайлбал, “Орноосоо унах вий”, “Ширээний булан мөргөх вий”, “Гэмтчих вий” гэсэн олон түгшүүр төрдөг шүү дээ. Харин энэ асуудлыг шийдэх гарц нь эргеномикийн зөв шийдэлтэй, тухтай, аюулгүй тавилга байх нь хүүхдэд төдийгүй ээжид хэрэгтэй гэж харсан.
Зарим хүн маш үнэтэй тавилга аваад тавьчихдаг хэрнээ хэрэглэхдээ “Битгий зураг зураарай”, “Битгий юм асгаарай” гэх зэргээр хүүхдүүддээ хэлээд байдаг нь буруу юм шиг санагддаг. Би оруулж ирж байгаа тавилгаа “Хүссэнээрээ хэрэглэ, гэхдээ муухай болохгүй, арчиж цэвэрлэж болно” гэж хэлдэг.
-Ээжүүдийн сэгэлзүйн маш чухал асуудлыг тавилга шийддэг гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна. Энэ сэдвийг хоёулаа багахан дэлгэрүүлье. Танай дэлгүүр энэ асуудлыг хэрхэн шийддэг талаар бидэнд ойлголт, мэдээлэл өгөхгүй юу?
-Би хувьдаа гэрээ дулаахан, тухтай байх ёстой гэж боддог. Бас гэртээ яарч ирдэг байвал сайхан. Зарим хүн маш үнэтэй тавилга аваад тавьчихдаг хэрнээ хэрэглэхдээ “Битгий зураг зураарай”, “Битгий юм асгаарай” гэх зэргээр хүүхдүүддээ хэлээд байдаг нь буруу юм шиг санагддаг. Би оруулж ирж байгаа тавилгаа “Хүссэнээрээ хэрэглэ, гэхдээ муухай болохгүй, арчиж цэвэрлэж болно” гэж хэлдэг. Норгоод угаахад зарим төрлийн буйдан үнэр орох гээд байдаг бол манайх энэ бүх асуудлыг шийдчихсэн байдгаараа онцлогтой гэсэн үг. Мөн хүүхдүүд ч гэртээ өөрийнхөөрөө тухтай байх хэрэгтэй. Буйдан дээрээ үсрэхдээ хэн нэгнээс айж эмээж, санаа зовдоггүй байх нь чухал шүү дээ.
-Тав тух гэдэг тансаг байдал бус эрүүл аюулгүй байдал гэдгийг та онцоллоо. Өнөөгийн бидний өдөр тутмын амьдралд тав тух чухал байр эзэлдэг гэвэл бид хэрхэн тав тухаа бүрдүүлэх вэ? Амар амгалантай энэ сэдвийг зүйрлэж болохоор санагдаж байна?
-Мэргэжлийн хувьд эргономикийн зөв шийдлийг нь тав тух гэж нэрлээд байгаа юм. Энгийнээр хэлбэл, тав тух бол төгс зохицол гэх үү дээ. Олон тавилгыг бид нэг дор шийдэж чадахгүй. Гэхдээ гэртээ орж ирээд олон эрээн өнгө харж давчдаад, сэтгэл тавгүй байвал энэ нь мэдээж тав тух биш болчихно. Тэгэхээр өнгө, гэрлийн хувьд бүх зүйл нэг нь нөгөөтэйгөө нийцэж байхыг л тав тух гэж хэлээд байгаа юм. Та гэртээ орж ирээд буйдан дээр суухад тухтай, орчноо харахад цэлгэр мэдрэмж төрж байна уу гэдгээс л энэ сэдэв эхэлнэ дээ. Цаашлаад хөшиг, дэвсгэр, хана, гэрэлтүүлэг гээд өргөн цар хүрээг багтаадаг.
-Хүн бүр л гэртээ шинэ зүйл авахыг хүсдэг. Магадгүй тухайн цаг үеийн дурсамжийг хадгалсан зүйлсийг бид гэртээ тавихыг илүүд үзэх нь ч бий. Энэ маань бидний эхэнд ярилцсан, “Тавилга амьтай” гэдэг хариулттай зөрчилдөөд ч байгаа юм шиг санагдаж байна. Тавилгыг дурсамжтай холбож ярьж болох уу?
-Бид гоё хөгжим сонсоод тухайн цаг үед очсон мэт болдогтой ижил тавилга, орчин хүртэл дурсамж хадгалж нь үнэн л дээ. Тухгүй айлын буйдан нь хүртэл дурсамж хадгалаад үлдчихдэг. Үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал, хүүхэдтэй болсон залуу гэр бүлүүд маань “Хүү маань, охин маань ийм жижигхэн байхдаа буйдангийн дээгүүр ингэж гүйдэг байсан” гэх зэргээр дурсдаг шүү дээ. Монголд нийтлэг анзаарагддаг нэг зүйл нь, буйдангийн өнгийг дагаж тухайн өрөөний фонн нь илүү цайвар болдог юм шиг санагддаг. Гэтэл бага насны хүүхэдтэй айлууд ихэвчлэн бараан өнгийн тавилга сонгодог. Хүүхэд идэж уух зүйлсээ асгадаг нь ч үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой байх. Бидний үед буйдан дээр сууж хооллоно гэсэн ойлголт байсангүй, харин орчин үеийн ээж аавууд харьцангуй хүүхдээ чөлөөтэй байлгадаг болчихсон. Энэ үед ээж аавууд “Уран зураг шиг буйдантай байлаа”, “Яагаа вэ, манай дундах хамгийн хөдөлгөөнтэй байх үедээ тэр буйдангийн буланг мөргөөд” гэх зэргээр дурсамжаа хуваалцдаг. Бид төдийлөн анзаардаггүй ч ингээд хэлэхээр хүн бүрийн оюун санаанд буйдангийн зураглал, ямар нэг дурсамж буух байх. Уншигчид маань гайхаж магадгүй л дээ. Яагаад буйданг чухалчилаад байна вэ гэж. Миний анзаарснаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгал буйдан дээр л сууж байх үед өнгөрдөг юм билээ. Тиймээс би буйданд ихээхэн ач холбогдол өгдөг. Манай дэлгүүр сүүлийн үед хөл амраагчтай буйдан санал болгож байгаа. Энд бид аавын орон зайг гаргаж өгөх бяцхан шийдэл олсон хэрэг л дээ. Аав нар өдөржин ажиллаж ирээд буйдан дээрээ хэвтчихээр бидэнд суух зай гарахгүй. Тиймээс хөл амраагчтай болгосноор хойш бүтэн налах арыг ч мөн шийдсэн. Ингээд үлдсэн зайд гэр бүлийн бусад гишүүд суух бүрэн боломжтой болсон.
-Бага насны хүүхдээс гадна тэжээвэр амьтантай айлуудад онцлог гэж бий юу?
-Мэдээж, байлгүй яахав. Манайх гэхэд саяхан мууртай болсон. Үүнээс өмнө амьтны тухай мэддэггүй, анзаарддаггүй байснаа олж харсан. Ер нь судлаад үзэхэд Эрдэнэтэд тэжээвэр амьтантай айл олон байдаг юм билээ. Муурны хумс л гэхэд арьсан буйданг зурж, зураас үүсгээд байдаг юм байна. Энэ үед үйлдвэртэй ярилцаад асуухад өөр арьс санал болгох жишээтэй. Үнэхээр энэ арьсан буйданг авсан айлууд сэтгэл ханамжтай байгаа. Арьсаа сайжруулснаар өмнөх загвараасаа үнийн хувьд нэмэгдэлтэй гарсан ч бид өмнөх үнээрээ л худалдан борлуулж байна. Энэ нь хэрэглэгчдэдээ сэтгэл ханамж үлдээх хүсэл юм уу даа. Магадгүй дараа нь “Манайх кокотой байхдаа ногоон өнгийн буйдан хэрэглэдэг байсан ш дээ” гэх мэтээр дурсах байх.
Бидний үед буйдан дээр сууж хооллоно гэсэн ойлголт байсангүй, харин орчин үеийн ээж аавууд харьцангуй хүүхдээ чөлөөтэй байлгадаг болчихсон. Энэ үед ээж аавууд “Уран зураг шиг буйдантай байлаа”, “Яагаа вэ, манай дундах хамгийн хөдөлгөөнтэй байх үедээ тэр буйдангийн буланг мөргөөд” гэх зэргээр дурсамжаа хуваалцдаг.
-Тавилгын дэлгүүр олон л байдаг. Танай дэлгүүрийн хэрэглэгчдэд итгэл дүүрэн санал болгдог тэр зүйлийг энэхүү яриандаа тодотгоё гэж бодож байна?
-Нэгд, хүн манай дэлгүүрт ямар нэг зорилготой л хүн орж ирдэг. Харин би тухайн хүнээ аль болох оношлохыг хичээдэг. Тэр хүн буйдан хүсч байвал тухайн айл гэрийн онцлогийг таньж мэдэх хэрэгтэй болно. Дан томчууд байдаг уу, бага насны хүүхэд байдаг уу, ээж хэр завтай болоод завгүй байдаг вэ гэх зэргээр ярилцдаг. Ингээд яриандаа тулгуурлан, “Хэрвээ би....” гэсэн байдлаар тодорхой саналуудыг хэлдэг дээ. Би өөрөө завгүй ээжүүдийн нэг. Тиймдээ ч буйдангийнхаа доод талыг байнга цэвэрлэх нь надад төвөгтэй байдаг учраас би хөлгүй буйданг гэртээ сонгодог. Доод талыг нь цэвэрлэхэл амар гээд бид хөлтэй буйдан авчихдаг тал бий. Гэтэл дээр нь сууж байгаа хүнд энэ буйдан маань цомцойж суухаас аргагүй мэдрэмж төрүүлээд байдаг. Мөн хүүхэд буйдан дээрээс үсрээд байгаа шалтгаан нь тэднийг хэвтэхэд тухгүй байгаа хэрэг л дээ. Тиймээс “Аа, эндээс үсэрч тоглох ёстой юм байна” гэсэн ойлголт авчихсан байгаа юм. Ярилцах боломж нь манай давуу тал хэдий ч чийлрэх гэж зарим хүмүүс орж ирдэг. Энд мэдээж дургүйцдэггүй. Хнү хэвтсэн буйданг зарах гэлээ гэж зарим хүн гайхаж магад. Окэй, манай буйдан 20 минут байтугай 2 цаг хэвтээд гарсан ч элэгдэл гарахгүйд би бат итгэдэг. Мөн манайх шинэ хэрэглэгчид гэхээс илүүтэй хуучин хэрэглэгчдээ кэйрлэдэг, нэг номерт тавьдаг, шинэ бараа ирэхэд хамгийн түрүүнд мэссэж бичдэг. Ингэхдээ “Танай авсан буйданд тохирох дэр ирсэн шүү” гэх зэргээр мэдээлэл хүргэж, хувь хүнд сонголтыг нь үлдээдэг.
-Танай дэлгүүрийн дэргэдэх тавилгын үйлдвэр юугаараа онцлог вэ?
-Манай тавилгын дэлгүүр бас онцлогтой. Бүтэн жилийн хугацаанд тухайн захиалгат тавилгын сервис үйлчилгээг хийж өгдөг. Нугас, гэрэл зэрэгт асуудал үүсвэл очоод засаад л өгчихнө. Энэ нь хэрэглэгчдийг манайхаар ахин дахин үйчлүүлэх сэдэл төрүүлээд зогсохгүй “Найдвартай” гэсэн мэссэжийг өгдөг юм байна гэж бодогдсон.
-Олон жижигхэн үйчлүүлэгчтэй юм байна гэж харж байлаа. Жижигхэн үйлчлүүлэгчдийн буланг юу гэх вэ?
-Ээж аав нь тавилга сонирхох хооронд жижигхэн үйлчлүүлэгч нарт маань сатаарах зүйл байгаагүй л дээ. Уг нь би худалдааны журмаар хөргөгчний соронзон наалтууд авчирсан хэдий ч түүнийгээ бяцхан үйлчлүүлэгч нартаа өгч эхэлсэн. Тэд маань ч их баяртай авдаг байсан. Гэтэл дараа нь нэг ээж яриандаа, Манай хүүхэд өдөр бүр соронзон наалтаа хараад “Энэ ёстой гоё дэлгүүрээс авсан тэ ээжээ” гээд л ярьдаг байж. Нөгөө ээж маань сүүлдээ “Өртэй мэдрэмж төрөөд болдоггүй, хүүхдэд маань ийм гоё сэтгэгдэл үлдээсэн байхад заавал тэр дэлгүүрээс нэг зүйл авна даа” гэж бодсон юм билээ. Ингээд цалингаа буусны дараа манайхаас сандал аваад явсан. Уг нь би хэн нэгэнд өртэй мэдрэмж үлдээе гэж бодоогүй ч хүнд тэгж санагддаг бололтой. Эргономик сандалыг хоёр сая төгрөгөөр авдаг ээж аав байхад авдаггүй хүмүүс ч бий. Гэхдээ л Монголд оруулж ирээд 11 жил болчихсон дэлгүүр ажиллаж байхад “Би яагаад Эрдэнэтийнхээ хүүхдүүдэд энэ зүйлийг өгч болохгүй гэж” гэсэн бодол төрөөд, манайх айх аюулгүй энэ буланг үүсгэсэн. Одоо тавиурууд нь хийгдэж байна. Удахгүй хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон тоглоом ирнэ. Ингээд хүүхэд тоглох зуурт аав, ээж хоёр нь санаа зовох зүйлгүй захиалгаа өгөх боломжтой болж байгаа юм.
-Та бусдад юу хэлэхийг хүсдэг вэ?
-Хүн бүр өнөөдрөөрөө, сэтгэл дүүрэн, гэртээ тухтай, гоё амьдраасай. Жижигхэн ч гэлээ гэр тань тухтай, дулаахан, жаргалтай мэдрэмж өгдөг байгаасай. Хүн бүр жаргалтай, хүүхдүүд аав ээжийнхээ дэргэд амьдралыг гоёоор харж өсөөсэй. Хүүхэд байхдаа амьдрал хэцүү гэдэг үгийг бүү сонсоосой, харин хүн болж төрөх нь, эрүүл байх нь, хайртай хүмүүстэйгээ байх нь ийм гоё юм байна гэдэг мэдрэмжийг дүүрэн аваасай.
-Тийм шүү, талархлаа. Бидний яриа энэ хүрээд өндөрлөж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.
HERMOSA HOME DECOR -ТОЙ ХОЛБОО БАРИХ: 8998-9498
https://www.facebook.com/groups/1691972764322447/