© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
“Өндөрлөг” урлангийн үүсгэн байгуулагч Ө.ОТГОНБААТАР: “Өндөрлөг" бол Эрдэнэтийн брэнд
“Өндөрлөг” урлангийн үүсгэн байгуулагч Ө.ОТГОНБААТАР: “Өндөрлөг" бол Эрдэнэтийн брэнд

 

-“Өндөрлөг урлан” гэдэг нэрний цаана ямар утга учир байна вэ? Мөн Эрдэнэтийн өндөрлөгийг та ямар түвшинд гаргана гэж зорьсон бэ?

-Би Эрдэнэтийн унаган хүүхэд л дээ. 10 дугаар ангиа төгсөөд Эрдэнэтээсээ гарч, гурван жилийн өмнө эргэн ирж урлангаа нээсэн. Өндөрлөг” гэж нэрлэсэн нь учиртай л даа. Бага байхад Өндөрлөг дээр хүүхдүүд тоглоно, зургаа авахуулна, ер нь л хүүхэд насны гэгээн, гэнэн дурсамжууд тэнд л үлддэг байлаа. Тэр дурсамж, тэр орон зай миний төсөөлөлд хүчтэй нөлөөлсөн гэх үү дээ. Мөн энэ нэр маань “Өндөрлөгт гарна гэсэн утгыг агуулдаг.

уравхан жилийн өмнө байгуулагдсан “Өндөрлөг урлан”-г өдгөө хүмүүс мэддэг, олон ч газартай хамтран ажиллаж байна. Энэ нь таны хувьд “Өндөрлөгт гарсан” гэсэн амжилтын илэрхийлэл болох уу?

-Үгүй ээ. Урлан маань гурван жилийн өмнө байгуулагдсан хэдий ч түүнээс өмнө би арьсан урлалаар бүтээл хийгээд эхэлчихсэн байсан. Ковидын үеэр бүх багаж хэрэгслээ зараад, гар багажтайгаа л Эрдэнэт рүү ирсэн. Ингээд шинэ урлангийнхаа ажил руу ханцуй шамлан орж, хов хоосноос эхэлсэн гэж хэлж болно. Төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж  тоног төхөөрөмжтэй болсон. Би хувьдаа Өндөрлөгт гарчихсан гэж хэлэхгүй ээ. Гэхдээ Өндөрлөг өөд” ахиж л яваа гэж боддог.

-Арьс шир гэхээр миний санаанд хамгийн түрүүнд бага насны дурсамжууд буудаг. Өвөөгийн  цүнх, ханан дээрх Чингис хааны хөрөг, аав ээжийн түлхүүрийн оосор гэх мэт. Таны авьяас удам дамжин ирсэн үү? Хэзээнээс энэ төрлийн урлалтай танилцаж байв?

-2012 онд Улаанбаатарт ажил хайж яваад хурдан морины хүүхдийн эмээл хийдэг  үйлдвэрт ажилтнаар орсон юм. Тус үйлдвэртээ ажиллаж байгаад үйлдвэрээ үргэлжлүүлэн авч явах үүрэг хүлээж, тэр үеээс хойш л тасралтгүй арьсаар бүтээл урлаж байна. Тухайн үед арьсаар бүтээгдэхүүн хийх нь маш их таалагдсан болохоор энэ чиглэлээр дагнасан байх, түүнээс удмын болон бага насны авьяас бол биш ээ. Хүмүүс арьс ширэн урлал гэхээр хонь, үхрийн арьсыг боловсруулж, хатааж, эсгэж оёдог уламжлалт ажлаар л төсөөлдөг. Би бүтээл хийхэд бэлэн болчихсон арьсыг Италиас оруулж ирж бүтээгдэхүүн болгодог.

-Гар урлал, тэр дундаа арьсаар бүтээл хийхэд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг байх. Таны хэрэглэгчид үүнийг хэрхэн ойлгож, үнэлдэг вэ?

-Хүмүүс захиалга өгөхдөө “Яг хэзээ бэлэн болох вэ” гэж их асуудаг. Заримдаа ийм асуулт сонсохоор жаахан дургүй хүрэх үе ч бий. Гэхдээ хүмүүс урьдчилгаагаа төлөөд, төлөвлөж захиалж байгаа учраас хэзээ гарахыг асуух нь зөв гэдгийг ойлгож байгаа. Би хувь хүний захиалгыг шууд аваад хийхээс өмнө тухайн хүн ямар хүн юм, юу сонирхдгийг асууж, захиалгаа яаж хийх талаар нэлээд боддог. Миний хийдэг зүйл бүхэн гар аргаар хийгддэг болохоор шуурхай, хуваарийн дагуу хийх хэцүү. Тухайлбал, нэг цүнхийг 7-10 хоногт бүрэн хийж дуусгадаг. Харин үнэлэмжийн тухайд хүмүүс ойлгодог, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг болсон. Би бүтээгдэхүүнээ аль болох Монголын зах зээлийн ханшаар хийхийг эрмэлздэг.

-"Дотоодын үйлдвэрлэлээ дэмжицгээе" гэж хүмүүс ярьдаг ч “Монголын бараа хэт үнэтэй гэсэн гомдол санал хэлдэг. Энэ талаар та ямар байр суурьтай явдаг вэ?

-Тийм шүү, “Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье” гэж их ярьдаг мөртлөө, үнээр нь дүгнэдэг хүн олон бий. Хүмүүс хийц, хөдөлмөрийг нь үнэлж хардаггүй. Би ганц цүнх хийхдээ арьсаа хэмжинэ, зүснэ, зурна, цоолно, оёно, бүр хадаж оёно гээд бүх л процессоо гар аргаар хийдэг. Энэ бүхнийг нэг бүрчлэн гар ажиллагаагаар хийж байгааг хараад ойлгодог хүн ховор л доо. Зарим нь “Ямар үнэтэй юм бэ, хямдруулчих” гэнэ. Заримдаа ч "За, ав ав” гээд өгчихдөг тохиолдлууд бий.

ар урлалыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдах боломж хэр байдаг вэ?

ар урлалыг дэмждэг төрөл бүрийн төсөл, хөтөлбөр байдаг л даа. Би ч оролцохыг хүсдэг. Гэхдээ “Арьсаа хаанаас авдаг вэ” гэж асуухад нь “Италиас авдаг” гээд хэлчихээр шууд хамрагдах боломжгүй болчихдог. Яагаад гэвэл тэдгээр дэмжлэгт хамрагдахын тулд заавал Монголд боловсруулсан, Монгол малын арьс байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл үнэндээ Монгол арьс маань чанарын хувьд их сул, хөөмөл, нарийн хийцтэй зүйл хийхэд тохирдоггүй. Тиймээс чанартай, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн хийхийн тулд гадаадаас оруулж ирсэн импортын арьс ашиглахаас аргагүй байдаг л даа.

-“Өндөрлөг таны хувьд бизнес үү, эсвэл хобби юу?

-Хоёулаа. Хоббигоороо бизнес хийгээд л явж байна. Зарим хүмүүс чөлөөт цагаараа гадуур зугаалж амардаг бол би ажлынхаа орчинд бүтээж суух дуртай. Нэг бүтээгдэхүүний загвар гаргах, эсвэл дуусгаагүй ажлаа үргэлжлүүлэх гээд ажил дээрээ байхдаа л аз жаргалыг мэдэрдэг дээ. Миний хувьд чөлөөт цаг, ажил хоёр нэг л газар өнгөрдөг.

-Бүтээлээ юу бодож, ямар мэдрэмжээр хийдэг вэ?

-"Урагдаад, эвдэрчих вий дээ, урт наслаад хойч үедээ уламжлагдаасай” гэж боддог. Захиалга ирэхэд тухайн хүний стиль, сонирхлыг хүндэлж үзэхийг чухалчилдаг. Өөрийнхөөрөө хийгээд зөрчилдчих вий гэж их боддог. Фэйсбүүкээр захиалга өгч байгаа хүний хувийн хуудсыг орж хараад, зураг, сонирхлыг нь судалж байж загвар гаргадаг. Энэ хүнд ийм зүйл таалагддаг бол цүнх дээр нь ийм зураг, ийм хийцтэй байвал гоё болох юм байна даа гэж төсөөлж, боддог. Ихэвчлэн хувь захиалга авдаг л даа. Нэг хийсэн загвараас нэг хувийг илүү гаргаад өөр дээрээ үлдээж, үзэсгэлэнд оролцохдоо ашигладаг. Зарим хүмүүс намайг дэлгүүр, эсвэл үйлдвэрийн  хэмжээнд ажилладаг гэж бодоод байдаг. Гэвч одоохондоо би үйлдвэр биш, бүх зүйлээ гараараа урлаж хийж байна. Ирээдүйд үйлдвэрийн хэмжээнд ажиллаж, шавьтай болж, улам өргөжүүлэх хүсэл бий.

-Гар урлаачдын хувьд өөрийн гэсэн урлантай болох нь хамгийн том мөрөөдөл байдаг байх. Харин таны мөрөөдөл биелсэн үү?

-Мэдээж биелсэн. Гэхдээ би үүгээр бүх зүйлээ гүйцээсэн гэж боддоггүй. Одоогоор зорьж яваа том мөрөөдөл бол хүүхдээ сайхан нийгэмд өсгөж, сургаж, хүмүүжүүлэх. Хүү минь удахгүй сургуульд орно. Хүүгээ хөгжилтэй, боловсролын орчин сайтай газар амьдруулахыг хүсдэг дээ. Харин тэр газарт нь би арьс ширэн бүтээгдэхүүнээ хийнэ л гэж боддог. Би бүтээлдээ Итали арьс, урд хөршийн будаг ашигладаг. Энэ нь чанартай, брэндийн арьс шир, будаг хэрэглэж бүтээгдэхүүнээ хийхийг зорьдог хүсэлтэй минь холбоотой гэх үү дээ. Эдгээр материалыг Европ, Америкаас захиалахад үнэтэй тусдаг тул ирээдүйд өөрөө тухайн нутагт нь очиж, орчинд нь ажиллаж, илүү чанартай бүтээгдэхүүн хийхийг мөрөөддөг. Энэ нь мэдээж урлангаа орхино гэсэн үг биш. "Өндөрлөг" бол Эрдэнэтийн брэнд. Тиймээс урлан маань эндээ үлдэнэ. Харин би хувьдаа хүүхдийнхээ боловсролын төлөө гадагшаа гарах зорилготой яваа.   

-Сонирхолтой сэдвээр ярилцсан танд талархал илэрхийлье. Уран бүтээлийн амжилт хүсье.

 

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2025-04-21
Сэтгэгдэл / 3
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Baterdene Uuganbayar
2025-04-22 / 103.88.232.55
Dvvgiin uran bvteelden amjilt uragshaa
Батболд Базаррагча
2025-04-22 / 122.201.31.10
Мундаг үалуу шүү ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье ээ
Батболд Базаррагча
2025-04-22 / 122.201.31.10
Мундаг үалуу шүү ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье ээ
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц