© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл

Орхон аймаг, Эрдэнэт хотын 2025 оны төсвийн төсөлд инженерийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан эрчим хүчний уналтыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт жин дарж буй.  
Нүдэнд харагдах бүтээн байгуулалтаас илүүтэй  газар доогуурх дэд бүтцийг шийдэх шалтгаан, жилийн жилд гал унтраах маягаар асуудалд хандвал цаашид  гарах үр дагавар нь юу байх вэ гэхчлэн олон асуултад хариулт өгсөн, уулзалт хэлэлцүүлгийг  аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын санаачилгаар  зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт хангагч байгууллагуудын ахмад болон залуу үеийн инженер, Монгол Улсын зөвлөх инженерүүд оролцож санал бодлоо хуваалцав. 

   Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Орхон аймаг, Эрдэнэт хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан хангамжийг сайжруулах 35 кВт-ын дэд станц, аймгийг хөгжлийн ерөнхий төлөвлөлт  зэрэг гурван ажлыг тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025  оны  төсөвт хориг тавьж, УИХ дахин баталсантай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дээрх ажлууд 2030 оноос эхлэх дүр зурагтай байна. 

50 жилийн түүхтэй Эрдэнэт хотын цэвэр ус, дулаан хангамжийн шугам сүлжээний өнөөгийн нөхцөл байдал  ямар байна вэ гэдгээс асуудал яригдана. Газар доорх инженерийн шугам сүлжээ ашиглалтад ороод 20-50 орчим  жил, ил шугам сүлжээгээ шинэчлээд даруй 20 жил болжээ.  Тиймээс  иргэдээс хамгийн ихээр гаргаж буй санал, хүсэлтэд үндэслэн анх боловсруулсан 2025 оны төсвийн төслийнхөө  80 хувьд  нь өөрчлөлт оруулж,  инженерийн шугам сүлжээ, эрчим хүчийг сайжруулахаар төлөвлөж, төсөвлөөд буй. 

 Өөрөөр хэлбэл, 2030 оныг хүлээхгүйгээр орон нутаг бие даан  инженерийн шугам сүлжээний шинэчлэл, эрчим хүчний асуудлаа  шийдэхээр зорьж  байгаагаа   Засаг дарга Б.Зоригтбаяр хэлэлцүүлгийн эхэнд илэрхийлсэн. 

Инженерийн шугам сүлжээний өнөөгийн бодит байдлыг  илтгэх мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаа болон тоон мэдээллийг эхлээд танилцуулья. 

Орхон аймагт 1975 онд ашиглалтад орсон 15,5 км, 1976 онд ашиглалтад орсон 40 м, 1977 онд ашиглалтад орсон 1815 км, 1978 онд ашиглалтад орсон 13831 км, 1992 онд ашиглалтад орсон 750 м, 1995 онд ашиглалтад орсон 320 м, 1997 онд ашиглалтад орсон 370 м, 2005 онд ашиглалтад орсон 135 м инженерийн шугам сүлжээ байна. 

  • Цэвэр усны  119,5 км шугам сүлжээний 75,08  км буюу 64 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан, 
  • Ариутгах татуургын 89,7 км шугам сүлжээний 55,6 км буюу 62 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан,  
  • Дулаан хангамжийн 80,7 км шугам сүлжээний 33,08 км буюу 40,9 хувийнх нь хэрэглээний хугацаа дууссан. 

Эцсийн дүндээ хэрэглэгчдийн найдвартай байдлыг хангах зорилгоор “Эрдэнэт Ус” ОНӨХК-иас 2025 онд шугам сүлжээ шинэчлэх 21 ажил, 14 Ус дулаан хуваарилах төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр  төлөвлөж, 2025 оны төсвийн төсөлд 27 тэрбум төгрөгийн төсвийг тусгаад байгаа юм.  Энэ хөрөнгө оруулалтыг аймгийн ИТХ баталбал хамгийн өндөр эрсдэлтэй дулааны  5.8 км, цэвэр усны 6.36 км, ариутгах татуургын 0.596 метр нийт 12км  756 м  шугам эхний ээлжинд шинэчлэгдэнэ.

Энэ нь ашиглалтын хугацаа дууссан шинэчлэх шаардлагатай 163 км шугам сүлжээний 7 хувьд нь хийж буй хөрөнгө оруулалт юм. Үүнийг дагаад орлого болоогүй ус буюу усны алдагдал буурна.  Инженерийн шугам сүлжээг 100 хувь шинэчилж, засварлахад 200 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгааг “Эрдэнэт Ус”-аас гаргажээ. Гэхдээ орон нутаг ийм хэмжээний төсвийг дангаараа үүрч, асуудлыг шийдэх боломжгүй... 

Шугам сүлжээний найдвартай ажиллагаа 30 жилээр уртсах, мэргэжлийн байгууллагуудын засварын зардал буурч, ажилчдын нийгмийн асуудалд эерэг нөлөө үзүүлнэ гээд олон талын ач холбогдолтой.  Инженерийн шугам сүлжээний шинэчлэлтэд тухайн жилийн төсвөөсөө ийм хэмжээний санхүүжилтыг  тусгаж байгаа нь анхны тохиолдол гэдгийг Монгол Улсын зөвлөх инженер /дулааны/ Д.Хүрлээ тэргүүтэй инженерүүд онцолсон. 

Мөн ирэх онд хийхээр төлөвлөж буй нэг ажил нь 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 Ус, дулаан хуваарилах төвд шинэчлэл хийж, үл хамаарах схемд шилжүүлэн иж бүрэн ялтсан бойлуур суурилуулах юм. Аймгийн хэмжээнд 66 УДХТ-өөр дамжуулан хэрэглэгчдийг дулаан, хэрэглээний халуун усаар хангадаг. Үүнээс  14 нь   “ЭДСЦ” ТӨХК-иас шууд хамааралтай схемээр ажиллаж байна.  Үүнээс улбаатай өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал нь хэрэглэгчдийн эцсийн цэгт усны зарцуулалт хүрэхгүйгээс халаалт доголдох, нягтын туршилт хийх үед шууд даралтад орж айл өрх, ААНБ-ын халаалтын хэрэгсэл задрах гээд сөрөг үр дагавар гарч буй. 

Энэ талаар “ЭДСЦ” ТӨХК-ийн Дулааны шугам сүлжээ Цехийн дарга Л.Анхбат “Хамаарах схемаар ажиллаж байгаа 14 Ус дулаан, хуваарилах төвийг шинэчилнэ гэж байгаа нь маш зөв зүйтэй хөрөнгө оруулалт. Иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирч эцсийн цэгт усны зарцуулалт хүрэхгүйгээс улбаатай иргэдээс гарч байгаа гомдол санал шийдэгдэнэ” гэв. 

Ашиглалтын хугацаа дууссан инженерийн шугам сүлжээтэй хамт усны алдагдал байнга яригддаг сэдэв.  

“Эрдэнэт ус” жилд 200 сая төгрөгийн усны алдагдал хүлээдэг. Өнөөдрийн байдлаар тус компани “Эрдэнэт үйлдвэрт” 15 тэрбум төгрөгийн хар данс үүсчээ.   “Эрдэнэт Ус” ОНӨХК-ийн Ус хангамжийн албаны дарга Ц.Мөнхдорж “2004 онд Эрдэнэт үйлдвэрээс 8 сая тонн м.к ус авдаг байхад алдагдал нь 4  сая тонн байсан. 2024 онд 4 сая тонн м.к ус авч байгаа ч алдагдал нь мөн  адил 50 хувьтай байна.  Шугам сүлжээ шинэчилж, 14 Ус дулаан хуваарилах төвийг үл хамаарах схемд  шилжүүлснээр усны алдагдлыг бууруулах боломжтой”-г тайлбарласан. 

/ 2024-12-21
Сэтгэгдэл / 7
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Төрбаатар 99355041
2024-12-29 / 66.181.187.254
Цаг үеээ олсон чухал ажил байна.Нэгэнт хөрөнгө зарцуулж байгаа дээрээ ачаалал ихтэй төв шугамуудад хонгилын системтэй болгох хэрэгтэй байна аласдаа үйлчилгээ засвар хийх шугам хоолой солих хүчин чадлы
Иргэн
2024-12-28 / 66.181.177.177
Халуун цэг дээр нь ажилладаг инженер ийн шугам сүлжээ чанар наслалт юмыг арван хуруу шиг мэддэг инженерийн үгийг л сайн сонс. Тэд л үнэнг мэднэ хэлнэ заана зөвлөнө хийнэ.
Отгонбаатар
2024-12-27 / 66.181.177.16
Шугам сүлжээг шинэчлэх нь зөвөөс зөв зүйл элэгдэж хуучирсан шугам сүлжээ нь ойр ойрхон гэмтэл гарахаас өгсүүлээд айл өрх бүр тав тухтай байж чадахгүй хэцүүшдээ газар доорх нэг сайн солиод авах зөвшүү
Эбо
2024-12-27 / 66.181.181.235
Шинэ засаг зөв асуудлаасаа ажлаа эхлэж бгаад таларья, үнэхээр бидний нүдэнд харагдахгүй далд шугам асуудал шүү.
Харцага
2024-12-26 / 202.179.18.204
Инженерийн шугам шүлжээгээ хороололруугаа сайн татаачээГэр хороолол чинь олон жил орхигдлоо шүү дээ Хороолол хөгжихгүйгээр хот хөгжихгүй шүү
Харцага
2024-12-26 / 202.179.18.204
Инженерийн шугам шүлжээгээ хороололруугаа сайн татаачээГэр хороолол чинь олон жил орхигдлоо шүү дээ Хороолол хөгжихгүйгээр хот хөгжихгүй шүү
Сайзанбүтэд
2024-12-26 / 103.212.117.245
1'19Байранд оршин суудаг инженерийн шугамаа солиулмаар бна дэмжиж байна Ажлын амжилт
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц