© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023-11-18-НД НИЙТЛЭГДСЭН
“ЭРДЭНЭТ” ЧУУЛГЫГ БИЕ ДААЛГАЕ
“ЭРДЭНЭТ” ЧУУЛГЫГ БИЕ ДААЛГАЕ

  Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга цаашид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Соёл,урлагийн цогцолборын бүтцэд байсаар байх уу? Эсвэл...? 

   Зах зээлийн ороо бусгаа   цагт орон нутгийн удирдлагууд Хөгжимт драмын театр, Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын  бүтэц,зохион байгуулалт,нэрийг хэд хэдэн удаа өөрчлөхдөө юун түрүүнд уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг бодолцон тэднийг цалин орлоготой байлгах гэж хичээж байсан юм.

    Хотын хөгжил,хүн амын өсөлтийг дагаж соёл,урлагийн байгууллагын тоо нэмэгдэж Орхон аймагтөнөөдөр Соёлын төв зургаа,Хүүхэд залуучуудын театр,Музей,Нийтийн номын сан,”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Соёл,урлагийн цогцолбор зэрэг арваад байгууллага иргэдэд соёл, урлагаар үйлчилж байна.

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр улс орны эдийнзасагт нөлөөтэй,чансаа дээгүүр хэвээрээ тул залуус үйлдвэрийн хотыг амьдрахад таатай,ээлтэй сайхан хот хэмээн шилжин ирж суурьшиж байна.

   Түүх сөхвөл,2007-2008 оны үед Орхон аймгийн Засаг дарга Эрдэнэт хотод Үндэсний дуу бүжгийн чуулгын  барилга бариулахаар 1А хороололд газар олгож,Дорнод,Дорноговь зэрэг аймгийн театрын туршлага судлуулж зураг төсөв хийлгэх ажлыг эхлүүлсэн билээ.

    Гэвч 2012-2016  онд Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж,БСШУЯамнаас өрх тусгаарлаж Соёл,спорт,аялал жуулчлалын Яам байгуулагдсан.Энэ нь орон нутагт ч нөлөөлж мэргэжлийн урлагийн байгууллагын барилга спорт тал руу хэлбийж “Бөхийн өргөө” нэртэй нэгэн барилга баригдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.

   ”Эрдэнэт” үйлдвэр санхүүжүүлж Сэрэг дүр цогцолборын хажууханд баригдаж буй энэхүү цогцолборыг ашиглалтад үйлдвэрийн 45 жилийн ойгоор хүлээлгэн өгөх  баярт чимээ сонсдожбайна.Зургаан тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй ”Соёл,спортын цогцолбор” удахгүй үүдээ нээх гэж буйд талархууштай.

   Аймгийн соёл,урлагийн салбарын бодлого тодорхойлох,хэрэгжүүлэхэд арав гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан хүний хувьд надад хэлэх санал байна.

    Соёлын Яам байгуулагдсанаар сүүлийн жилүүдэд мэргэжлийн урлагийн байгууллагууд илт сэргэж,гадаад дотоодод нэр хүнд нь өсөж байна.Иймд Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгыг үйлдвэрийн бүтцээс гаргаж бие даасан мэргэжлийн урлагийн байгууллагын статустай ажиллуулах цаг болсон гэж бодож байна.

  Алийн болгон “Эрдэнэт” үйлдвэрийн бөөрөнд наалдаж явах юм бэ? Нэгэнт үйлдвэрийн харьяаны нэгжид ажиллаж байгаа  тул уран бүтээлч хэн  ч байсан үйлдвэрийн логотой ажлын хувцастай,хаана дуудна тэнд оччихсон явж байдаг.Улсын уралдаан тэмцээндтэднийг оролцоход “Ажилчны соёлын ордон”-д хамаатуулж үзэх гэсэн асуудал ч бий.Эрдэнэтийн уран бүтээлчдийн мэргэжил ур чадвар орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага дотор сайн,олон улсын уралдааны тэргүүн байрын шагнал,улсын уралдааны бараг бүх төрөлд түрүүлж байгаа ньбахархмаар.ОХУ-ын нэртэй хөгжмийн дээд сургууль төгссөн уран бүтээлчид мэргэжлийн урлагийн театрын тайзнаа уран бүтээл дээрээ ажиллаж,өсөж хөгжих боломжийг тэдэнд олгомоор санагддаг.

    Шинээр баригдаж ашиглалтад орох гэж буй Соёл,спортын цогцолборт “Эрдэнэт” чуулгыг оруулж бие даалгах цаг болсон.

     Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгыг улсын төсвөөс санхүүжүүлж,уран бүтээлийн зардал өгч,мэргэжил дээшлүүлэх сургалтад уран бүтээлчдийг  хамруулж,гадаад дотоодын уралдаанд улсаа төлөөлөн оролцуулах боломж олгомоор байна. Төрийн мэдэлд очсоноор уран бүтээлийн орлогын тодорхой хувийг өөрсдийн нийгмийн  асуудлыг шийдэхэд зориулах, төрийн албанд ажилласны таван жилийн болон тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж улсаас авах зэрэг олон давуу тал бий.Төсвийн цалин хөлс ч жилээс жилд нэмэгдэж байна. Энэ бүхнийг төр хариуцсанаар “Эрдэнэт” үйлдвэрийн ачаанаас хөнгөлөх бус уу?

    “Уурхайчин” соёлын ордныг олон жил удирдсан МУСТА Т.Дашцэрэн гуай   Соёлын ордон,”Эрдэнэт” чуулгыг нэгдэхэд  манай  хот бусад аймгууд шиг Хөгжимт драм,Ардын дуу бүжгийн чуулгын статустай биш симфони жааз оркестртэй болж нэг ёсны Улсын филармоны багасгасан  хувилбар хэлбэрээр байж болох санал хэлдэг байсан.

   Үйлдвэрийн үе үеийн удирдлагууд нийгмийн цехүүдболох Спорт,урлаг,эмнэлэг сувилал,амралтын бааз,боловсролын байгууллагуудыг хувьчлах,эсвэл хүүхдийн цэцэрлэгүүдээ орон нутгийн өмчид шилжүүлж өгсөн тэрхүү хувилбарыг ярилцдаг ч хэрэгжүүлэхгүй явж ирсэн.

    Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулга  мэргэжлийн урлагийн байгууллагын статустай болбол төрөл бүрийн дугуйланажиллуулж өөрийн орлогын төлөвлөгөө биелүүлэхэд цагаа зориулах биш,том уран бүтээл туурвихад анхаарна.

    Харин үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордон өөрийн гүйцэтгэж ирсэн соёл олон түмний ажлаа үргэлжлүүлж уурхайчид,тэдний гэр бүлд үйлчилж,хөдөлмөрийн бүтээмжид сайн нөлөө үзүүлэхүйц олон талт ажлыг зохион байгуулсаар байх болно.

    “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн удирдлага  соёл,спорт хоёрыг нэг дор хамтад нь авч явж хөгжүүлье гэсэн бодлого барьвал шинээр ашиглалтад оруулж буй барилгаа жинхэнэ цогцолбор болгон хөгжүүлж,харин Нутгийн удирдлагын ордонтой нэг дээвэр дор  байрладаг хуучин барилгаа Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгад өгч,бие даалгах  хувилбар байж болох юм.

       Ц.Ариунаа

 

    

   

/ 2023-11-18
Сэтгэгдэл / 8
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Уншигч
2023-11-18 / 43.242.243.64
Ариунаа авгай хүүхдийн цэцэрлэг нь хүүхдээ зодож нүдэж дуусаад зүгээр амьдарч байгаа ажилчдын амьдралаар оролдох хэрэггүй байх шүү. Чиний мэддэг чаддаг мэдлэг туршлага гэж юу байдаг юм, дарга нарынхаа урдуур хойгуур шарваж гүйгээд юм нийтлээд нэр хүнд эрх мэдэл олж авна гэж байхгүй шүү!!!. Нэг ч олигтой жүжигчингүй хүүхэлдэйн театраа соёлын газартайгаа нийлж сүйрүүлчихээд дараагийн газраа үйлдвэрийн статустай сайн яваа газраа дампууруулах нь уу? Соёлын газраас чинь 7 сард явсан фестивалд Эрдэнэтээс явсан хэдэн хүмүүс чинь идэх хоол орох ч оромжгүй, унааны мөнгөгүй гуйлгачлаад нүдний булай болж явсан яриа байгаа байх шүү! Унааны мөнгөө үйлдвэрээс гуйдаг байж үхсэний чинь бүтээл. Сэрүүн зүүдэл үеэ өнгөрөөсөн эмээ минь. хэдэн багшаа л олигтой хүмүүжүүл
уншигч
2023-11-18 / 66.181.161.91
Энэ чинь бөхийн өргөө юм биш үү.Ийм барилга дотор урлагийн салбар үйл ажиллагаа явуулахад хэр зохимжтой юм бол? Стандартын урлагийн тайз зрителийн суудал байгаа юм уу?
Cochood
2023-11-18 / 202.9.40.119
Явахгүй хэдэн бүжигчинд амьдралаа самруулсан бол чиний амьдрал бүр явахгүй нь, эрт мэдсэндээ баярлаач
Bi
2023-11-18 / 43.242.243.152
Yg vnen gornykiihen gj heden ajilgvi balai ymnuud
Хэн нэгэн
2023-11-18 / 43.242.243.197
Gochoo нэртэй нөхөр чи энэ хамт олныг тийм сайн мэддэг юм бол ил гарч ирээд баримт дэлгээд яриад өгөөрэй чамтай бүр уулзмаар байна. Нэгмуу шалихгүй амьтан утасны цаанаас чалчигч л байгаа даа кккк.
Зочин
2023-11-18 / 43.242.243.114
Олон уран бүтээлчдийн аж амьдрал явагдаж байгаа шүү. Яагаад хэдхэн хүнийг ад үзээд байгаан бэ. Энэ олон уурхайчдын авъяасыг хөгжүүлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Хэл амаа бэлүүдсэн атаархасан хүмүүс их байх юм. Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийг авч яваа уран бүтээлчидээр юунд ингэж оролддог юм бэдээ. Өчүүхэн бодолтой л болхоор тэгдэг байхдаа аан.
Zochin
2023-11-18 / 202.9.46.55
Goridchihson gar ve. tegeed aimgaas tosov horongiig ni garguulj, Aimgiin zasag noen, ITH-aas shiidver garguulan ter huseed bgaa chuulgadaa uil ajillagaand ni tohirson barilgaa bariulaach dee. Yildveriin horongoor belen bolson yumand nud unagaj, sanaa chileej, shunaj baihaar. Hun amitan yaaj harsan bohiin orgoo l gej harna. Ongorson 16onoos hoish bolomj bololtsoo bii bolgood Zasgiin gazart sanal hurguulj, aimgaas songogdson UIH-iin gishuudeer demjuulen ulsiin tosvoos tsalinjuulah, ter chuulgiinh ni oron too zohion baiguulalt ni yamar bhiig shiideed oguuleh bolomj chadamj bsan ch Aimgiin udirdlaguud ni Erdenet uildvert naidan tednii bolomjiig ashiglahiig l iluud uzsen bna sh dee. Busdaar tejeelgeh, busdaar daalgah setgehuigeesee salah heregtei bhoo.
Gochoo
2023-11-18 / 43.242.243.254
Горнякийхан гэж хэдэн явахгүй бүжигчидтэй олтгтой уран бүтээл гэж нойл юм байж энд тэнд айл гэр үймүүлсэн бөгс бөөрөөрөө холбогдсон шалихгүйн байж худлаа их зантай хэдэн халтайсан юмнуудаа татан буулгавал таарна
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц