© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ЯАГААД чухал вэ?
 Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ЯАГААД чухал вэ?

Аймгийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн  82  хувийн саналаар баталлаа.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичиг юм. Орхон аймаг 2022 онд Хот  төлөвлөлтийн баримт бичгээ аймгийн ИТХ-ын хуралдаанаар  батлуулсан. Үүгээр  шинэ суурьшлийн бүс байгуулах талбай, шинээр дахин төлөвлөлт хийх  гэр хорооллын байршил мөн  ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж  дахин төлөвлөх байршлаа тогтоосон. Энэхүү баримт бичгийн хүрээнд хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд Уурхайчин, Найрамдал, Говил багт дахин төлөвлөлт хийгээд байна.  Мөн гэр хорооллын  иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр  хэд хэдэн  байршилд хот байгуулалтын норм дүрмийн дагуу хэсэгчилсэн төлөвлөлт хийж байгаа нь Их залуу багийн 40,8 га,  Найрамдал багийн 11,9 га талбай юм. 

/ 2024-11-13
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц