Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар АН-ын бүлэг Төлөөлөгч Г.Алтангэрэлийг ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ. Үүнтэй холбоотойгоор Зэст багаас дөрвөн удаа сонгогдсон төлөөлөгч Б.Мягмарсүрэн өөрийн хүсэлтээр хуралдааныг орхин гарав. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд АН эв эеийг эрхэмлэн оролцсон ч хоёр тийшээ харсан хувь хүмүүсийн үзэл бодлыг нэгтгэж чадсангүй.
Б.Мягмарсүрэн: Аймгийн ИТХ-ын даргад өөрийн нэрийг оруулсан боловч үгсэн хувилдсан, хэт ашиг сонирхолтой нэр дэвшүүлэлт явагдаж байгаа тул хурлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Юутай ч түүнийг намын журмын нөхөд нь итгэл үзүүлсэнгүй дахин гомдоолоо.
Яг одоо аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. ИТХ-ын даргыг нууцаар санал хураах юм.