Аймгийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 82 хувийн саналаар баталлаа.
Өнөөг хүртэл мөрдөж буй 2003 онд батлагдсан Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд Их залуу багийг сургуулийн бүс байна гэж тусгасан байдаг. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 1000 гаруй өрхтэй, 4500 орчим хүн амтай гэр хорооллын баг өргөжин тэлсэн. Тус багийн хүн амыг 2032 онд 9300, өрхийг 2500, 2042 онд 10 гаруй мянган хүн амтай болно гэж төсөөлж буй.
20 жилийн хугацаатай хэрэгжих тус төлөвлөлтийн хүрээнд 3200 айлын орон сууц, 1200 хүүхдийн суудалтай сургууль, 600 хүүхдийн ортой цэцэрлэг, үзвэр, худалдаа үйлчилгээ болон төрийн үйлчилгээний байгууллагыг цогцоор нь бүтээн байгуулахаар төлөвлөжээ. 244 нэгж талбарын 40, 8 га талбайд хийж буй төлөвлөлтөөр орон сууцны бүс 15,2 га талбайд, сургууль, цэцэрлэг 5 га талбайд худалдаа үйлчилгээний бүс 5,3 га талбайд, засаг захиргааны бүсийг 0,93 га талбай, цахилгаан, дулаан инженерийн шугам сүлжээг цогцоор нь тусгасан байна.
Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг “Инженер геодези” ХХК боловсруулсан. Ингэхдээ...
Үүний дараа Барилгын хөгжлийн төвөөс магадлан итгэмжлэгдсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлт гарснаар Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хот байгуулалтын бодлогын баримт бичиг болон баталгаажсан гэдгийг албаныхан хэллээ.