Аймгийн хүн амын 2025 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төслийн нэр: Орхон аймгийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх
Сонгон шалгаруулалтын дугаар: ОАХХААГ/2024.01
Байршил: Орхон аймаг. Баян-Өндөр сум.
Нэг. Оролцогчийн саналыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авна.
Оролцогч нь саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь болон хуулбар 1 хувийг бэлтгэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагаас өмнө аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар (Орхон аймаг. Баян-Өндөр сум. Зэст баг. Захиргааны III байр, 3 давхар, 306 тоот өрөө, Ажлын хэсгийн нарийн бичигт, холбогдох утас 77733153, 99368025)-т ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ERDENET.MN, HHAAG.ERDENET.MN САЙТААС авна уу.
Мэдээллийн төв