© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй

Идэр залуу наснаасаа МАН-аар овоглож хаалгачаас хааны суудал хүртэлх цаг хугацааны олон нугачааг хамт туулсан улс төрийн найз нөхөд болох Д.Батлут, А.Түвшинжаргал нар 2024 оны УИХ хийгээд Орон нутгийн сонгуулийн өмнө эрх мэдэл албан тушаалын тэмцэлдэж талцаж эхэллээ. Тэдний хувьд Орхон аймагт хашиж болох бүх өндөр албан тушаалыг хашиж Эрдэнэтчүүд итгэл үзүүлсэнч улс төрд мөнхийн дайсан байдаггүй, Мөнхийн эрх ашиг байдаг гэдэг үлгэр үнэнд дөхөх буйзаа. Тэрбээр Аймгийн Засаг даргын орлогч асан А.Түвшинжаргал орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явцын талаар шүүмжилж, намын дүрэм журмыг зөрчсөн хэмээгээд энэ талаар шалгаж, дүгнэлт гаргах  ёстой талаар намын нөхдөдөө сануулсан юм. Түүний хувьд зоригтой дуугарч буй шалтгаан нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын нийгмийн харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ц.Бат-Энх нарын улс төр оршиж байгаа гэхэд хэлсдэхгүй...

Засаг дарга нь УИХ гишүүн болсон ч намын дарга хэвээр үлдсэн зургаан аймгийн нэг нь манай Орхон аймаг. Үүнийг А.Түвшинжаргал хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурьдаж, өөрийн хүслээр ажлаа хийсэн Засаг дарга байхгүй гэдгийг онцлон хэлж байв. Түүний хэлж буйгаар УИХ-ын гишүүн Д.Батлутын хүслээр л аймаг орон нутгийн ажлууд шийдэгддэг байсан аж. Чухамдаа бол УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн МАН-ын дарга хэвээр үргэлжлэх юм бол түүний эрх мэдлийг давж гарах Засаг дарга МАН дотор бий юу гэдэг асуудал яригдах болно. Удирдах зөвлөлийн гишүүд нь хүртэл засаг дарга нь намын бодлого шийдвэрийг гаргах ёстой талаар хэлж байсан удаатай. МАН-ын дотоод зодоон үүгээр дуусахгүй. Дөрвөн жилийн хугацаанд Засаг даргад бэлтгэгдэж ирсэн ИТХ-ын дарга Д.Мөнхбат өөрийн цахим хуудсанд сонгуулийн саналын хуудасныхаа зургийг нийтэлсэн нь манай ББ хийгээд Булганы сахал Бат-Эрдэнэ намынхаа хяналтын хороонд гомдол гаргах шалтгаан болж. 

Түүгээр зогсохгүй сонгуулиар санал өгөхдөө намаасаа урваж, найман нэр дэвшигчийнхээ зургааг нь дэмжиж, үлдсэн хоёрт нь АН-ынхныг дугуйлж, нутгархаад амжсан үйлдэл нь намын дотоод яриа биш болж гадагш хальж МАН-ын хяналтын хороонд хүрчээ. Ингэснээр МАН дахин ялбал Д.Мөнхбат Засаг дарга болох боломжоо алдаж, хурлын даргын суудлаа хадгалж үлдэх нь эргэлзээтэй болж байгаа юм. Магадгүй ийм учраас Д.Дэлгэрбаярыг нэр дэвшүүлсэн байж мэдэх зураг давхар харагдана. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн явцыг ажиглавал МАН ялалт байгуулсан тохиолдолд хэнийг Засаг даргаар томилох нь олны анхаарлын сэдэв болж байна.  Шударга үнэн байна, баг байж ажил явуулна гэх үгсийг ард иргэдийн чихэнд нь хоногшуулж, цээжинд нь сийлэх нь холгүй явсан МАН-ын дарга нарын бодит байдал ийм л байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг эрх мэдэл, албан тушаал мөнх биш гэдгийг орон нутгийн сонгуулиар иргэд дүнгээ тавих бизээ.

 Эвлэрсэн АН ба эрх мэдлийн тохироо

Харин энэ зуур УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Д.Өсөхбаяр, Б.Мягмарсүрэн Ц.Батхуяг нарын тэмцэл тайван хэлбэрт шилжиж, тэдний тохиролцоо юу байсан нь намын дотоод асуудал болон үлдсэн. Тэдний хэн хэн нь эв нэгдэл хамгийн чухал хэмээн цахим орчинд жиргэж, аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй залуусаа дэмжиж буйгаа илэрхийлээд нам жим болсон. 

Хойд бүсэд ганцаар ялалт байгуулсан экс ерөнхийлөгч асан Х.Баттулга Орхон аймгийн намд албан болон албан бусаар нэлээд оролцож анхаарал хандуулж буй дүр зураг харагдана.

Хамтарсан Засгийн газар байгуулсан МАНАН-гийн нүүдлээр энэ жилийн орон нутгийн сонгууль өрнөх нь тодорхой болсон тул хэн, хаана, ямар албан тушаалд томилогдохоо хүлээж мөрөөдөж буй гэхэд хилсдэхгүй. 

Х.Баттулгын хуурай дүү МОАХ-ны Д.Өсөхбаяр орон нутгийн сонгуулийн дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д дарга болох хүсэлтээ ахдаа илэрхийлж туйлын мөрөөдлөө биелэх цагийг тоолон суух аж.

Хоёр ч удаа УИХ-д өвдөг шороодсон түүний хувьд тохиролцоондоо сэтгэл ханасан тул нам доторх олон жилийн хөдөлмөртөө бууж өгсөн биз. Ийнхүү эрх мэдлийн тохироо, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх улс төрчдийн башир арга орон нутгийн сонгуулийн дараа ч тэднийг нэг хөнжилд оруулах болно.

Алив тохиролцооны ард үлдэж байгаагүй Б.Мягмарсүрэнгийн хувьд ямар тохироо хийж намдаа гомдсон сэтгэлээ тайлсан эсэхийг орон нутгийн сонгуулийн дараа бид харах бизээ.

Төгсгөлийн оронд

Эрдэнэтчүүд ундуй, сундуй орчинд, зам засварын ажилд бухимдаж байх зуур хоёр том намын эрх мэдлийн чимээгүй тулаан үргэлжилсээр байна. Эрдэнэт хотын ирээдүй сонгогч таны гарт байгаа учир улс төрийн намуудын мэдээллийн манипуляцид автахгүй хэрсүү байхыг сануулъя. 

Манипуляци гэдэг нь нийгэм олон нийтийг мэдээллээр дамжуулж эрх баригчдад ашигтай байдлаар далдаас удирддаг үндсэн арга барил юм. Улс төрийн бодлого, эдийн засгийн амин чухал асуудлууд болон эрх мэдэлтнүүдийн гаргаж байгаа халгаатай шийдвэрүүдээс ард-түмэн олон нийтийн анхаарлыг байнга холдуулж сатааруулах зорилгоор захиалгат мэдээллүүдийг цацдаг тул уншигч та бүхэн хэрсүү, сонор, хариуцлагатай байгаарай.

Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2024-09-25
Сэтгэгдэл / 6
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
сонгогч
2024-10-09 / 66.181.177.110
Дэлгэрбаяр бас л бүтэхгүй хүндээ.Батлутын луйварын үеийг халж орон нутагаа хөгжүүлэх үнэн ч хүмүүсийг гаргавал зүгээр.Аль нэг барьж явхаар орон нутагаа хөгжүүлэх шудрага хүмүүсийг л сонгоё
сонгогч
2024-10-09 / 66.181.177.110
явдалтай хүүхнээр эхнэрээ сольсон хүн ямар л олиг байв гэждээ.Гэр бүлдээ үнэн ч байгаагүй хүн .Орхон аймгийн ард иргэдэд үнэн ч байхгүйн тодорхой.МАН засаглаж гарлаа гэхэд хуучин засаг дарга
сонгогч
2024-10-09 / 66.181.177.110
Ардчилсан нам гараад Мягмарсүрэн засаг дарга болвол үнэндээ бүтэхгүй өдийг хүртэл амжилттай явах үндэсийн ард анхны эхнэр байсан болуу даа.Ардчилсан нам засаглалд гарах 4 жилд авч суусан эхнэрээ хаяж
Сонгогч
2024-10-01 / 203.169.48.150
С.Гарьдпүрэвийг засаг дарга болгоё оо. Эрдэнэтийн ард түмэн дэмжинэ ээ
Биш шүү
2024-09-27 / 66.181.180.249
Ямар Дэлгэрбаяр вэ Хуучин засаг баисан араи биш биздээ Тиим бол одоо болиорои
someone
2024-09-25 / 202.21.114.12
Энэ Мягмарсүрэн ч дээ гэрээ засаж учраа олоогүй хүн төр засна гэж байх л боловуу. Улс төрд эр эмээ мэдэлцэх гэж хамтардаггүй байлтай. Ер нь хүний сахилга бат, ёс зүй ийм юман дээрээс нэвт харагддаг.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц