© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Р.Батжаргал: Манай суманд бэлчээрийн газар нутаггүй учраас малын тоо өсөх боложмгүй
Р.Батжаргал: Манай суманд бэлчээрийн газар нутаггүй учраас малын тоо өсөх боложмгүй

Орхон аймгийн малчин, тариаланчдын зөвлөгөөн Жаргалант суманд болж байна. Малчин Р.Батжаргал энэхүү зөвлөгөөнд оролцож буй сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр Дулаан-Уул багт амьдардаг ба 10 настайгаасаа эхлэн мал маллаж байгаа талаараа хэлж байна. Түүний хүүхэд, идэр залуу нас малчны хотонд өнгөрчээ. Малчдын тухайд нэг үеэ бодвол сайхан болж байна. Манайд үр тариа шахсан, газар нутаг байхгүй байна. Зуслангийн газар, намаржаа, хаваржаандаа гарах боломжгүй байна. Төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлж байгаа нь сайхан хэдий ч газар нутгийн хүрэлцээ байхгүй учир мал маллах жил ирэх тусам хүнд болж байна. Цаашдаа ферм маягаар болгох нь зөв гэж төр засгаас үзэж байх шиг байна. Бэлчээрийн газар нутаггүй болж байгаа учраас цаашид малын тоо өсөх боломжгүй, чанар муутай, туранхай байх эрсдэлтэй болохыг онцлов. 

Өнөөдрийн зөвлөгөөнд аймаг орон нутгийн удирдлагууд, малчин тариаланчид холбогдох албаныхан оролцож санал бодлоо хуваалцсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй дөрвөн хөтөлбөрийн талаар ЗГХА-ын Ургамал хамгааллын газрын дарга Э.Уламбаяр танилцууллаа. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбоотой мэдээллийг өгсөн юм. Мал аж ахуй, газар тариалангийн төгс хослолыг бий болгоход дээрх дөрвөн аяны гол зорилго юм. Газар тариалангийн төв бүсүүдэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг шинэ сэлгээний таримлуудын нэр төрлийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, экспортын баримжаатай хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. "АТАР-4" тогтвортой хөгжлийн аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгаж бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөжээ.  

/ 2025-04-15
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц