© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Зүүн хөлийн гуянаас арьс авч нохойд хазуулсан баруун гуяны ар хэсэгт арьс нөхөх хагалгааг хийнэ
Зүүн хөлийн гуянаас арьс авч нохойд хазуулсан баруун гуяны ар хэсэгт арьс нөхөх хагалгааг хийнэ

     Нохойд хазуулсан үйл явдал энэ сарын  3-ны өдөр болжээ

Одоогоор  хэсгийн ахлагч БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хазуулсан шарх нь том учраас оёдол тавих боломжгүй. Баруун гуяны ард хэсэгт үүссэн шарх нь арьсны дутмагшилтай. Одоогоор өрөвслийн эсрэг эмчилгээг хийлгэж байна. Шарх бүрэн цэвэршэсний дараагаар арьс нөхөх хагалгааг хийхээр болжээ. Зүүн хөлийн гуянаас арьс авч нохойд хазуулсан баруун гуяны ар хэсэгт арьс нөхөх хагалгааг хийх юм.

Аймгийн хэмжээнд жилд 300-400 орчим иргэнд нохойнд хазуулж БОЭТ-ийн хүлээн авахаар үйлчлүүлдэг байна. Нохойд хазуулсан иргэдийн тухайд эмнэлгийн байгууллагад заавал хандах шаардлагатай. Ариун боолтын эмчилгээ, галзуугийн эсрэг вакцин хийгддэг. Халдвартай нохой удаан хугацааны дараа илэрдэг байна. Нохойны шарх өөрөө олон төрлийн нян бактери их байдаг. Энэ нь арьс салсад нэвтэрдэг учир шарх хүндрэх , буглах үжил болдог эрсдэлүүдийг дагуулдаг. Ясны идээд өрөвсөл болох магадлал өндөр учир хазуулсан шарх том жижгээс үл хамааран эмнэлэгт хандахыг анхааруулж байна.

Монгол Улсын иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна. Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах. 201.1-т Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 201.2-т энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-10
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц