© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлаа эрчимжүүлэхгүй бол өмхий үнэр, халдварт өвчин тархах нь...
Зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгалын ажлаа эрчимжүүлэхгүй бол өмхий үнэр, халдварт өвчин тархах нь...

Дулааны улирал ирж буйтай холбоотойгоор зүй бусаар хорогдсон малын сэг, зэм устгах, ариутгах, халдваргүйжүүлэх  ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал онцлов.  Мөн тэрээр шаардлагатай техникээр хангаж Мал эмнэлгийн газартай хамтран ажиллахыг Хот тохижуулах газрын дарга Д.Мөнхдалайд үүрэг болгов.

Устгалын ажлыг эрчимжүүлэхгүй бол дулаарч байгаатай холбоотой эвгүй үнэр гарах, халдварт өвчин тархах зэрэг эрсдэлүүд нэмэгдэх учир биелэлт 10 хувь гэдэг нь хангалтгүй байгааг Засаг даргын шуурхай хуралдаан дээр онцлон зүй бусаар хорогдсон малын сэг, зэмийг устгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмээс 20 гаруй төрлийн халдварт өвчин гарах эрсдэлтэй.

Аймгийн хэмжээнд 5062 толгой мал хорогдсон талаар Мал эмнэлгийн газраас мэдээлж байна. Баян-Өндөр, Жаргалант сумын нийт 1000 гаруй малын сэг, зэмийг устгалд оруулж 20 мянга орчим талбайг ариутгажээ. Дээрх ажлыг 22 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна. Цаг агаар нэмэх градуст шилжсэнтэй холбоотой шар усны үертэй хэсгүүдэд сэг, зэм устгах ажил хүндрэлтэй байгааг Мал эмнэлгийн газрыг дарга Л.Уртнаст онцлов. Мөн 4,5 дугаар саруудад малын хорогдол үргэлжлэх тул бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдгийг хэлж байна.

 

 

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-01
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц