Орхон аймгийн нутаг дэвсгэрт архи,согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй Баар цэнгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батлагдсан худалдаалах үйл ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй үнэлэгдэж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан. Хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага стандартад нийцсэн камерын системээр тоноглогдсон зураг, бичлэгийг 720 цагаас багагүй буюу 30 хоног хадгалдаг санах ойтой байнгын камержуулагчаар хангагдсан байх. Иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй өөрийн тусгай байртай. |Өөрт харьяалагдах эзэмшил газрынхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний талбайд ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөж, бий болгосон байх шаардлагыг хүргүүлсэн бөгөөд одоогоор 14-00:02:00 цаг хүртэл ажиллахаар хүсэлт ирүүлсэн аж ахуй нэгжүүдээс шаардлага хангасан таван аж ахиу нэгж байна. Үүнд: Богд гол,Окуна, Wave , vegas , la terrase зэрэг газруудад одоогоор 14:00:02:00 ажиллах зөвшөөрлийг олгоод байна