Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн үүрэг даалгаврын дагуу орон нутгийн болон улсын чанартай замын жин хэтрэлтийг даац хэмжигч пүү ашиглан шалгаж байна.
Газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг байна. Тиймээс улсын чанартай замаар зорчиж буй тээврийн хэрэгсэл заагдсан даацад ачааг тээвэрлэх ёстой. Үүнд хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 18 тонн гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 25 тонн дөрвөн тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 32 тонн таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 38 тонн зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 44 тонн ачаа тээврийг тээвэрлэх ёстой байдаг байна .
Өнөөдрийн байдлаар даац хэтрүүлсэн 32 зөрчил илэрч 2.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн үр дагаврыг арилгаж байна.
Уг шалгалтыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар хууль зүйн хэлтэс, Замын цагдаагийн газар , Автотээврийн үндэсний төв "Орхон Азза" ХХК хамтран хяналт, шалгалт хийж байна.