Аймгийн цагдаагийн газраас хүүхдийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг өглөө. 2024 оны жилийн эцсийн байдлаар хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 11 гэмт хэргээр буюу 31,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас хүүхэд өртөж хохирсон хэрэг 52 бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 15 хэргээр буюу 19,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж хүүхдүүд ихээр цугладаг цахим тоглоомын газрууд, түргэн үйлчилгээний цэгүүд болох ЖИ ЭС, СИ Ю гэх зэрэг газруудад болон гудамж талбайд эргүүл хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Мөн оройн үдэш ахлах, дунд ангийн сурагчид бөөнөөрөө нийлж гадуур сэлгүүцэх байдал их байна. Иймд эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.