© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Намын шахалт уу, тунирхал уу?
Намын шахалт уу, тунирхал уу?

Засаг даргын шуурхай хуралдаан одоо л нэг амьтай голтой, эзэнтэй болж байна. “Хөдөөгийн Засаг аймаг удирдахаар боллоо” гэж ам уралдан ярьж байсан хүмүүсийг ангайтал шуурхай хуралдааныг удирдах болсон Засаг дарга Б.Зоригтбаяр хатуу гараар ажлыг явуулах нь тодорхой болж байна. Үүнийг долоо хоног бүрийн хуралдаанаас харж болох юм. Ажилдаа хариуцлагагүй, үлгэн салган явсан хэлтэс, агентлагийн дарга нар эхнээсээ донгодуулж, ангийн муу сурлагатан шиг түнтгэнэж суудаг боллоо. Тодруулбал, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, СӨХ-ийн салбар зөвлөл, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж, сум дундын ойн анги зэрэг 13 байгууллага энэ долоо хоногийн Засаг даргын шуурхай хуралдаанаар үүрэг даалгавар биелүүлээгүй гэдгийг сануулав. Тэр дундаа хамгийн олон удаа хариуцлагагүй байсан байгууллага нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станц нийт 9 удаагийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. 
Долоо хоног бүрийн Засаг даргын шуурхай хуралдаанаар Жаргалант сумын Засаг дарга Л.Учралыг онцгойлон нэр цохож хариуцлагагүй ажиллаж байгааг хэлж байна. Үүнийг намын  шахалт уу, Л.Учралын тунирхал уу хэмээн ярилцаж буй. Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараагаар Жаргалант сумын Засаг даргыг томилохтой холбоотойгоор МАН дотор үүссэн маргааныг холбож ярих болов. Тус сумын төлөөлөгчид намын томилгоог эсэргүүцэж сумын аж амьдралыг мэдэх нэгнийг сонгох шийдвэрийг  гаргаж, удаан хойшилсон томилгоог олонхын саналаар  орлогч Л.Учрал Засаг даргаар томилогдсон юм. Үнэн хэрэгтэй Л.Учрал гурван замын постыг Жаргалант сум руу нүүлгэн шилжүүлэх ажилд хайхрамжгүй хандсан нь гол асуудал юм.  Сумын төвийн голд нь энэхүү постыг байршуулсан нь Жаргалантчуудад хүндрэл учруулж байгаа юм. Тооцоо судалгаагүй, хариуцлагагүй хандсан учир энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой гэдгийг анхааруулсан юм.  Иймд Засаг даргын орлогч Д.Соёлчхүүд энэхүү асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгов. 
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг даргын суудалд хэн, хэрхэн суухаас үл хамааран аймаг орон нутгийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой. Төрөөс гарч буй шийдвэрүүд уялдаа холбоотой, оновчтой, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх нь хамгийн чухал. Хүйтний улиралд халаалт дулаан, тог цахилгаан, нийтийн тээвэр, түлээ түлшний асуудал шил шилээ даран хөвөрсөөр байна. Орхон аймгийн ЗДТГ болон хэлтэс, агентлагийн дарга нар олон жил тухайн салбартаа ажилласан, аймаг орон нутгийн онцлог, хийх ёстой ажлуудаа хамгийн сайн мэддэг. Тиймээс хийж буй ажилдаа хариуцлагатай байх нь тэдний үүрэг юм. 

 

/ 2025-01-20
Сэтгэгдэл / 5
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Гончиг
2025-01-20 / 66.181.161.5
Сайн байна
Гончиг
2025-01-20 / 66.181.161.5
Сайн байна
Гончиг
2025-01-20 / 66.181.161.5
Сайн байна
Гончиг
2025-01-20 / 66.181.161.5
Сайн байна
Зочин
2025-01-20 / 103.242.47.38
Учрал ч хөлдүү гар л даа сум удирдах битгий хэл баг удирдах чадамжгүй
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц