© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх "Малчны тухай хууль" хэрэгжиж эхэллээ
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх "Малчны тухай хууль" хэрэгжиж эхэллээ

Даваа гарагийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Малчны тухай хуулийн талаар танилцуулга хийлээ. 

Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр он гараад шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудын талаар танилцуулга хийж, мэдээлэл өгөхийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгоод буй.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудийн нэг нь Малчны тухай хууль юм. 6 бүлэг 12 зүйлтэй уг хуулийг өнгөрсөн оны зургаадугаар сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  баталсан. 

Малчны эрх зүйн байдлыг тодорхойлж, түүний ажиллах, амьдрах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, байгалийн чадамжид нийцсэн, өрсөлдөх чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх нь уг хуулийн зорилт юм. 

/ 2025-01-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц