© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Орхон аймагт “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт” төвийг БОЭТ-ийг түшиглэн байгуулна
Орхон аймагт “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт” төвийг БОЭТ-ийг түшиглэн байгуулна

Жилд хавдрын өвчлөлөөр 120-160 иргэн нас бардаг гэсэн судлагаа бий. Орхон аймагт “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт” төвийг БОЭТ-ийг түшиглэн байгуулах юм. 2025 оны орон нутгийн төсөвт Хавдрын төв байгуулах их засварт шаардлагатай 350 сая төгрөгийг, Эрүүл мэндийн яамнаас 773 сая төгрөгийн үнэ бүхий эд, эсийн шинжилгээ авах 10 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Орхон аймаг өнгөрсөн 2020 оноос орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-д хавдрын химийн, бай эмчилгээ хийж эхэлсэн. 2023-2024 оноос эхлэн бүрэн хүчин чадлаар ажиллаж байна. Улмаар өнгөрсөн онд 416 удаагийн химийн эмчилгээ, 160 удаагийн бай эмчилгээг хийсэн байна. БОЭТ-д хавдартай 1500 иргэн хяналтад байдаг. Жилд дунджаар 300 орчим иргэн хавдраар оношлогддог гэх судалгаа бий.Тиймээс эхний ээлжинд манай аймагт хорт хавдрын тэргүүлэх өвчлөл болоод буй элэг, ходоод, хөхний хорт хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлж эхэлнэ. Цаашлаад хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн хойд бүсийн хэмжээнд иргэдэд үйлчилж, нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилт тавиад байна. Мөн хавдрын туяа эмчилгээ болон орон нутагт хийдэггүй бусад бүх эмчилгээг хийхээр төлөвлөж байна.

/ 2025-01-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2025. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц