Энэ сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг өгч эхэлсэн. Эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад айл өрх, албан байгууллагын дулааныг тасралтгүй түгээхтэй холбоотойгоор "Эрдэнэт ус ДТС" ОНӨХК-ийн ажилчид орон сууцны хорооллын байрнуудыг хуваан авч халаалт жигдрэх хүртэл хэрэглэгчдээс ирүүлсэн дуудлагыг хүлээн авч ажиллах юм.Тиймээс иргэд Орон сууц хариуцсан инженер техникийн ажилчидтай холбоо барьж мэдээлэл өгөх болон авах боломжтой.