Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” Эрдэнэт хотноо эхэллээ.
Номын баярын нээлтийн үйл ажиллагааг Орхон аймгийн ЕБС-ийн 1000 сурагч эх зохиолч Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг уншиж нээлтийг эхлүүлсэн нь энэ жилийн номын баярын онцлог чимэг байсан юм.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Номын баяр”-ын үйл ажиллагаанд Орхон аймгийн номын сангаас үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх 17 хөтөлбөр арга хэмжээг зохион байгуулж байна.
“Номын баяр” А.Амарын талбайд 2024 оны 09 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд үргэлжилнэ.