Иргэн И-гийн ач хүү унадаг дугуйгаа шөнө дунд байрныхаа гаднаас алдаж цагдаагийн байгуулагд удаа дараа тэмдэглүүлсэн байна. Мөн иргэн "И"оршин суудаг багийнхаа фэйсбүүк группд өөрийн үзэл бодлыг илэрхийлэн пост бичихэд "цагдаагийн нэр төрд халдлаа" "би таны асуудлыг шийдвэрлэж өгнө" "байж бай" гэсээр сар гаруй хугацаа өнгөрчээ гэвч одоог хүртэл сураггүй бөгөөд цагдаатай утсаар холбогдох бүрд үг хэлэх сөхөөгүй орилж загнадаг тухай хэлж байна. Энэ байдлаас болж дугуйгаа алдсан хүүгийн ээж сэтгэл зүйн хүнд дарамтад өртсөн гэв . Хохирсон бол Цагдаад мэдэгдэж хэрэг төвгийг шийдвэрлүүлэн амар тайван амьдрах ёстой иргэд өнөөдөр сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирон амьдарсаар байх уу?? Орхон аймгийн цагдаагийн газраа