Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.Энэ удаагийн шалгалтад нийт 4,500 гаруй хүн бүртгүүлснээс Орхон аймгийн хэмжээнд 103 иргэн шалгалт өгч байна. Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр ирж буй иргэд шалгалтыг маш сайн бэлтгэж хувийн зохион байгуулалтаа хангах, цагаа баримтлахыг зохион байгуулагчид онцолсон юм.Шалгалт гуравдугаар сарын 13-14-нд хоёр өдрийн турш үргэлжлэх юм.