ШШГБ-аас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг Хангайн бүсийн аварга шалгаруулах спортын наадам Орхон аймагт болж байна. Найман байгууллагын 100 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорьж, тэмцээн уралдаанд оролцож байна. Энэхүү тэмцээн нь зохион байгуулагдсанаар албан хаагчдын дунд эерэг үр дүн гарахаас гадна ахлагчдын жил болгон зарласантай холбогдуулан тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах үүднээс зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан арга хэмжээ нь тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг болохоос гадна албан хаагч нарын хоорондын харилцаа хандлагад эерэг нөлөө үзүүлэх давуу талтай юм.