Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт барьж буй “Орлогод нийцсэн орон сууц”-ны байрны III блокийг улсын комисс хүлээн авсан. Ирэх дөрөвдүгээр сараас худалдан авах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Бүртгэлтэй холбоотойгоор “Орлогод нийцсэн орон сууц”-ны байранд оруулж өгнө хэмээн урьдчилгаа төлбөрийг хувь иргэд авах, айл өрхүүдээр орж бүртгэлтэй холбоотой судалгаа хийж байна гэх мэт залилан мэхлэх үйлдэл гарч болзошгүй тул иргэд Та бүхнийг баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.
Бүртгэл эхлэх болон дуусах хугацаа, иргэдийн бүрдүүлэх материалын талаарх мэдээллийг аймгийн ЗДТГ-ын www.erdenet.mn сайтаар нийтэд мэдээлж, Smart Erdenet аппликейшнээр бүртгэнэ.
Журмын 2.1: Орон сууцны байр худалдан авах болон түрээслээд өмчлөгч иргэдэд тавигдах шаардлага:
2.1.1.Орон сууцны байр худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй байх; /Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа ТҮЦ машин, www.e-mongolia.mn
2.1.2.Орон сууц худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь өмнө нь төрөөс хөнгөлөлттэй нөхцлөөр олгох түрээсийн болон бусад орон сууцны хөнгөлөлт эдлээгүй байх;
2.1.3.Орон сууцны байр худалдан авах айл өрх нь өөрийн өмчлөлийн орон сууцны байргүй байх;
2.1.4.Гэр хороололд оршин сууж амьдардаг байх;
2.1.5.Аав, ээж, ах, эгч, үр хүүхдүүдтэйгээ хамт болон түрээсийн байранд амьдардаг байх /багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлоно/;
2.1.6.Худалдан борлуулах байрны төлбөрийг 100 хувь төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх (арилжааны банкны зээлд хамрагдаж болно);
Журмын 2.3: Орон сууцны байр худалдан авах айл өрхийн бүрдүүлэх баримт бичиг:
2.3.1.Иргэний үнэмлэхний лавлагаа /ТҮЦ машин, www.e-mongolia.mn-аас гэр бүлийн гишүүний хамт/;
2.3.2.Оршин суугаа газрын лавлагаа /ТҮЦ машин, www.e-mongolia.mn-аас гэр бүлийн гишүүний хамт/;
2.3.3.Ам бүлийн тодорхойлолт багаас /гэр бүлийн гишүүний хамт/;
2.3.4.Гэрлэлтийн лавлагаа /ТҮЦ машин, www.e-mongolia.mn/;
2.3.5.Орлого тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслүүлэгчийн хувьд орлого нотлох баримт, дансны хуулга хураангуйгаар/;
Мэдээллийн төв