Орхон аймгийн Онцгой комисс хуралдааны шийдвэрээр хотын төвд байрлах шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажилсан. Уг ажлын хүрээнд 24 шатахуун түгээх станц, таван авто машиныг хийгээр цэнэглэх станц, нийт 29 барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Шалгалтын явцад холбогдох хууль, дүрэм норм стандартын зөрчилтэй найман байршил илэрчээ. Тэдгээр аж ахуй нэгжүүдэд илэрсэн зөрчлийг арилгах тухай албан мэдэгдэл хүргүүлэх, иргэд олон нийтийн газар, барилга байгууламжтай ойр байрласан өндөр эрсдэлтэй байршлуудыг нарийвчилсан үнэлгээ хийж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.