Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг.Энэ жилийн хувьд “Ус ба Энхтайван” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Орхон аймгийн хувьд 64км цаанаас 24 гүний худгаар дамжуулан цэвэр усны нөөцөө авдаг бөгөөд бусад хотуудаас хамгийн үнэтэй усыг ундандаа хэрэглэдэг байна. Тиймээс иргэд та бүхэн усаа хайрлаж , ариг гамтай хэрэглээнд суралцахыг Сэлэнгэ голын сав газрын мэргэжилтэн уриаллаа.