Уурхайчдад халуун хоолоор үйлчилдэг "Од дөл" компанийн мантуун буузны маханд хийсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн хими, нян судлалын лабораторийн шинжилгээгээр л ENTEROBACTER, CITROBACTER талаар Хүнсний Инженер О. Гал-Очироос тодрууллаа. Тэрээр шинжилгээгээр илэрсэн нянгуудыг энгийнээр тайлбарласан юм.
Enterobacter
Enterobacteriaceae овогт хамаарах 22 төрлийн Enterobacter мэдэгдэж байгаа бөгөөд эдгээр нь анаэроб, ихэнхидээ грамм сөрөг, спор үүсгэдэггүй эмгэг төрүүлэгч бактериуд. Ингээд уншихад мэргэжлийн бус хүмүүст нэг их ойлгомжгүй тул шууд гол асуудалдаа оръё. Энэ бол баас буюу ялгадасны бактери.
Ариун цэврийн өрөө орчихоод гараа угаахгүй байх, хөрсний бохирдолтой орчинд дамжих, бохир усаар дамжих гэх мэт ер нь хүний арчаа муутай байхтай энэ бактери маш их холбогдоно.
Гол аюул нь энэ бактериараар халдварласнаар амьсгалын доод замын халдварлах, түүний улмаас уушгины хатгалгааны аюул үүсэх, шээсний замын халдварлах, мэс заслын үед халдвар цааш дамжих, бүүр менингит хүртэл аюул үүсч болно.
Товчхон үгээр хэлэхэд энэ бол баасны бактери шүү, гараа угаахгүй байх, ариун цэвэр сахихгүй байх, үер усны дараа бохир гутлаар халдварлах гэх мэт маш олон халдварлах замтай. Тиймээс гараа л угаачих.
Citrobacter
Enterobacteriaceae овогт хамаарах баасны бактери. Бохир ус, хөрсний бохирдол, ялгадас зэргээс халдварлана. Ялгаатай нь грамм эерэг.
Шээсний замын халдвар, нярайн менингит, тархины буглаа, хүйн халдвар, цусан халдвар буюу сепсис үүсгэдэг аюултай. Хэрэв халдварласан тохиолдолд нас баралтын хувь 18%.
Эдгээр хоёр төрлийн бактери бол ерөөсөө бохир замаар халдварладаг бактериуд. Эдгээр нь хүний иддэг хоолонд, тэр тусмаа бэлэн болсон хоолонд илэрнэ гэдэг маш том, маш хариуцлагагүй аюул.