Монгол улсын ерөнхийлөгчийн санаалчисан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нэгдэж "Эрдэнэт 100 сая" мод хөтөлбөрийг хэргжүүлж байна. Үүний хүрээнд Монголд анхны байгалийн ургамлын ойн генетик нөөцийн төвийг байгуулж 2031 он хүртэл 100 сая модыг орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн "Эрдэнэт 100 сая" мод хөтөлбөрийн хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод Говь хээрийн бүсэд цөлжилт газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.