Энэ сарын 22-ны өдөр Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Senura Abeywardena, Төв Азийн асуудал хариуцсан Мета-ийн Нийгмийн бодлогын газрын дарга, бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хоёр тал кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хувийн мэдээллийг хамгаалах, онлайн орчинд хүүхэд хамгааллын чиглэлээр ирээдүйд хамтран ажиллах талаар санал солилцов.
Хурлын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид хиймэл оюун ухааны тусламжтайгаар олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг, худал мэдээллийг хэрхэн илрүүлэх, арилгах талаар танилцуулсан бөгөөд Монгол улс цаашдаа цахим аюулгүй байдал хүүхэд хамгааллын чиглэлээр facebook компанитай тэй хамтран ажиллах юм.