Нийтийн эзэмшил талбайн мод, бут, сөөгийг засах, танаж тайрах, хэлбэржүүлэх ажлыг мод нахиалахаас өмнө буюу 2024 оны 3 сарын 11-өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Нарлаг хүлэмжинд нэг наст цэцгийг үрээр үрслүүлэх үрсэлгээний ажил хийгдсэн. Мөн Зэст, Оюут, Хүрэнбулаг багийн иргэд аж ахуй нэгж байгуулгаас ирсэн саналын дагуу орон сууцны гаднах модонд таналт хийж хэлбэржүүлэх ажлыг хуваарийн дагуу эхлээд байна гэж хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.