Орхон аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаан дахин хойшиллоо. МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгааны улмаас хуралдаандаа ирсэнгүй. Цаг орчим хүлээсний эцэст МАН аймгийн сонгуулийн хороонд хуралдааныг 15 цаг хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан байна. Ардчилсан намын зүгээс Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл хуралдахгүй гэсэн байр суурийг хэвээр үлдээнэ гэдгээ хэлж байна.