Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийтийн эзэмшилийн зам талбайг чөлөөлөх зорилгоор ил задгай худалдаа эрхлэгчдийг хязгаарлахаар аймгийн Цагдаагийн газар болон Баян-Өндөр сумын захиргаа хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд Хангарьд спорт ордон, Баян худалдааны төв, Хүлэг захын ойр орчимын зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэдийг албадан чөлөөлөх юм. Мөн Зургаадугаар хороолол орчим сүү цагаан идээ борлуулж буй иргэдийг Хүлэг захын урд талбайд нүүлгэн шилжүүлэх боломжоор ханган ажиллахыг ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү холбогдох албаныханд үүрэг болгов.