Г.Хангал нь 1993 онд Орхон аймгийн Жаргалант төрсөн. Орхон аймгийн Жаргалант суманд Хүүхэд ахуй насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрүүлж, Улаантолгойн сангийн аж ахуйд мал маллан өссөн. Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуульд 2001 онд элсэн орж, 2011-2016 онд Улаанбаатар хот ХААИС малын их эмч Бакалавр, Мал, амьтны халдварт өвчин эмгэг судлал 2019-2021 онд магистр, 2021-2022 онд Иргэний нийгмийн удирдлага мэргэшлийн хөтөлбөрөөр суралцаж ИРГЭНИЙ НИЙГМИЙН УДИРДЛАГА мэргэшил, улс төр-удирдахуйн ухааны дээд боловсрол эзэмшсэн.
Тэрээр ИТХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Жаргалант сумын дэд бүтцийг хөгжүүлэн, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбон иргэдийн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлнэ. Газар тариалан мал аж ахуй хослон хөгжсөн онцлогтой тул малын үүлдэр угсааг сайжруулах, газар тариалангийн хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд шаардагдах бордоо болон байгалийн эрсдэлд тэсвэртэй шинэ сортын үрээр хангахад анхаарч, Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, эрчимжсэн мал аж ахуй болон мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулж, малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээг бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм.