Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийн шийдлүүд гахай дээс домнодог үлгэр шиг төсвийн мөнгийг салхинд хийсгэж байна
Орхон аймаг Нийтийн тээврийн үйлчилгээндээ парк шинэчлэлт хийж HYUNDAI маркийн “0” гүйлттэй шинэ 10 автобусыг үйлчилгээнд гаргах юм. Ингэснээр иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж цахим систем нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжийг бүрдүүлэх олон сайхан давуу талыг бий болгосон ч сайхан зорилго тээсэн цахим систем яг л гахай дээс томж найзыгаа аврахын үлгэр лугаа байлаа. Өмнө ашиглаж байсан E pass системийг дахин ашиглахгүй үүнд зарцуулсан 500 гаруй сая төгрөг салхинд хийссэн, Харин смарт Эрдэнэт апп ашиглаж нийтийн тээврээр зорчих юм байна. Тэгвэл энэхүү апп ашиглаж зөвхөн нэвтрэн орохын тулд хамгийн багадаа 8 үйлдэл хийх юм. Үүнийг дэлгэрүүлье.
Иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд эхлээд утсандаа Smart erdenet апп татаж авна. Emongolia апп нэвтрэн - өөрийн нэвтрэх мэдээллийг оруулж үргэлжлүүлэхийн тулд- зөвхөн өөрийн нэр дээрх бүртгэлтэй дугаараас- таван оронтой тоог илгээж баталгаажуулан сая нэг апп-даа нэвтэрнэ үргэлжлүүлэн хэтэвч цэс рүү орж хэтэвчээ цэнэглэнэ цэнэглэхийн тулд Monpay данстай байх хэрэгтэй- monpay дансыг нээхийн тулд мөн monpay апп татаж хэтэвчээ холбоно. Магадгүй энэ хугацаанд нийтийн тээвэр зорчих иргэдийг хүлээх байх. Эсвэл төлбөрийн өөр нэгэн хялбар арга олох шаардлага үүснэ.
Өнгөрсөн онд Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийх 2.2 тэрбум төгрөгийг баталсан. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 12 автобус худалдан авч олон жилийн шүүмжлэл хэсэг намжсан юм. Нийтийн тээврийн үйлчилгээ төрд шилснээр гарах урсгалд зардлыг татвар төлөгчид өөрсдөө хариуцаж, хяналт тавих болж хүн бүрд нээлттэй болж байгаа. Иргэдэд мэдээлэл өгч буй холбогдох албаны удирдлагууд нухацтай, судалгаатай мэдээллийг бэлтгэх ёстой ч хэвлэл мэдээллийн байгууллагаар өгч буй мэдээлэл нь бодит байдлаас зөрж байгаа нь харамсалтай.
Ямартай ч Эрдэнэтчүүд удахгүй шинэ автобусаар зорчих боломж бүрдсэн ч төлбөр төлөх нөхцөл, иргэдэд чирэгдэлгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Цахим төлбөрийн систем нэртэй бүтэлгүй олон ажлуудаа оновчтой хийхгүй бол хэдэн зуун сая төгрөг төсөвлөж, үр дүнгүй ажил хиймээргүй байна