Фэйсбүүк, Инстаграм сошиал платформуудыг эзэмшигч Мета компани дижитал аргаар үүсгэсэн, эвлүүлж, засварласан гэрэл зураг, видео дүрсийг тусгай таних тэмдэгтэй харуулах шийдвэр гаргаснаа зарлажээ. Энэ онд дэлхийн олон улс оронд сонгуулийн жил тохиож байгаа бөгөөд хиймэл оюун ухаанаар хийгдсэн бичлэг зураг зэрэг нь улс төрийн сонгуульд сөргөөр нөлөөлж үр дүнд хуурамч материалууд нийгмийг төөрөлдүүлэх өндөр эрсдэлтэй гэж үзэн Фэйсбүүк, Инстаграм платформууд ирэх сараас эхлэн "хиймэл оюунаар бүтээсэн зураг, дүрсийг нийтлэхдээ “Made with AI” (хиймэл оюунаар бүтээсэн) гэсэн тамга хэрэглэхээр болсон байна. Үүнээс гадна хиймэл оюунаар үүсгээгүй ч нийгмийг төөрөлдүүлэх өндөр эрсдэлтэй гэж үзсэн агуулгыг “High-risk” (өндөр эрсдэлтэй) гэсэн тамгатай нийтэлж эхлэхээр болжээ.
Эх сурвалж: Reuters