Өнгөрсөн долоо хоногт золбин нохой устгалын аймгийн ХТГ Баянцагаан, Дэнж, Баян-Овоот, Яргуйт багуудад хийсэн байна. Нийт 100 гаруй нохойг устгасан байна. Муур нохой устгалын шинээр хэрэгжиж хуультай холбоотойгоор судалгаа шинжилгээтэй устгах шаардлагатай байгаа Засаг даргын орлогч М.Түмэнжаргал үүрэг болгов.
Монгол улсын Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
9.2. Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 9.1-т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
9.2.1. нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;
9.2.8. гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглахыг хуульчилсан байдаг.
Эзэнгүй амьтантай холбоотой харилцааг зохицуулахыг тус хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх, үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх, олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх, нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг хуульчилсан байдаг. Тиймээс золбин нохой, муурыг буудахгүйгээр үржлийг нь зогсоох, чип суулгах зэрэг шинжлэх ухаанч аргуудыг хэрэглэх шаардлагтай байгааг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал хэллээ.
Иймд аймгийн Мал эмнэлгийн газар, ХТГ болон Баян-Өндөр суманд тооцоо судлагаа хийхийг үүрэг болгов. Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.