Уур амьсгалын өөрчлөлт гэж уур амьсгал байгалийн жам ёсоороо хэлбэлзэх хугацааны туршид хүний шууд болон шууд бус үйл ажиллагааны улмаас дэлхийн хийн мандлын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийн дүнд бий болсон өөрчлөлтийг хэлнэ.
Орхон аймаг нь Монгол орны ургамал газарзүйн мужлалаар ойт хээрийн бүст Хангай нурууны салбар уулс Бүрэнгийн нурууны өвөрт Орхон, Сэлэнгийн сав газарт далайн түвшнээс дээш 1300м-н өндөрт уртрагийн 1050 56/, 019//,өргөрөгийн 490 29/ 110//оршдог. Монгол орны бусад нутгийн нэгэн адил эх газрын эрс тэс уур амьсгалтай боловч газарзүйн байршлаасаа шалтгаалан дулааны улиралд сэрүүвтэр, хүйтний улиралд харьцангуй дулаавтар, хавар намрын улиралд салхи шуурга ихэсч хуурайшилтын зэрэг, агаарын температурын хэлбэлзэл өсч, тогтворгүй болдог.
Агаарын даралт: Станцын түвшин дэх агаарын даралтын
Агаарын температур:Агаарын температурын олон жилийн дундаж 0,8C, агаарын температурын хамгийн их утга нь 1999 онд 39.0 С хүрч халсан, агаарын температурын хамгийн бага утга нь 2001 онд – 40.0 С хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас: Жилийн нийлбэр тунадасны олон жилийн дундаж нь 360,7мм ба үүнээс дулааны улиралд 326,3 мм, хүйтний улиралд 34,4 мм нь ордог байна. Хамгийн их тунадас нь 2012 оны 7-р сард 274,6 мм тунадас орсон байна.
Салхи: Салхины хурдны дундаж утга 2,1 м/сек. Хамгийн их хурд нь 1998 онд 28 м / сек хүрч байсан байна.
Агаарын чийгшил: Харьцангуй чийгийн олон жилийн дундаж нь 62% байна.