Эрдэнэс ҮТП зургаан байршилд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь Эрдэнэт ҮТП юм. Тус паркийг Орхон аймгийн Баян Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овоо зэс молибдений ордыг түшиглэн ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР чиглэлээр байгуулна. Өнөөдөр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар "Эрдэнэс ҮТП" ХХК-ийн танилцуулсан "Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк" байгуулах төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд Эрдэнэс ҮТП-ийн төслийн менежер, Хойд бүсийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Б.Мягмаржаргал танилцуулга хийсэн.
Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн паркийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн Овоо зэс молибдений ордыг түшиглэн ЗЭС БОЛОВСРУУЛАХ ЦОГЦОЛБОР чиглэлээр байгуулах юм.
Эрдэнэт ҮТП-ийн зориулалтаар 1217 га газрыг эзэмшиж дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж байна. Паркийн суурь үйлдвэр болох Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлын явц 55%-тай байна.
Эрдэнэт ҮТП-ийн бүтээн байгуулалт 2028 он гэхэд эхний үе шат нь дуусаж бүрэн ашиглалтад орох бөгөөд катодын зэс, ферромолибден үйлдвэрлэж эхэлнэ.
Үндсэн үйлдвэрүүд ашиглалтад орсноор жилдээ 1.3 тэрбум ам.долларын орлогыг олж 91.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана.
Эрдэнэт ҮТП байгуулагдсанаар нийт 1300 орчим ажлын байр бий болно. Эдгээр ажлын байрны 65% нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрт хамаарч байна.