© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эрдэнэт хотод шинэ өнгө төрх бүрдүүлсэн “Уурхайчин -3” амины орон сууцны хорооллыг онцолж байна
Эрдэнэт хотод шинэ өнгө төрх бүрдүүлсэн “Уурхайчин -3” амины орон сууцны хорооллыг онцолж байна

Эрдэнэт инфо сайт энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийгмийн хариуцлагын хүрээнд, ажилчдаа орон сууцжуулах томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг болох “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллыг та бүхэндээ онцлон хүргэж байна. 

Үл хөдлөх хөрөнгө бол жил ирэх тусам үнэ цэн нь улам өсч байдаг, үе дамжин өвлөгддөг өв хөрөнгө бөгөөд зөв төлөвлөлт, зохион байгуулалттай, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн орчинд амьдрах нь амьдралын чанарт шууд нөлөөлж байдагтай холбоотой сүүлийн үед нийтийн зориулалттай орон сууцнаас илүү эрүүл цэвэр агаарт амины орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болоод байгаа билээ.

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Зэст баг, Цагаанчулуут уулын зүүн урд энгэрт, хойд хэсэгтээ ойн сан, зүүн хэсэгтээ 320 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, урд хэсэгтээ үйлчилгээний барилга, өрхийн эмэнэлэг, цагдаа, хороо зэрэг нийтийн үйлчилгээний төвүүд төлөвлөгдсөн Эрдэнэт хотын шинэ суурьшлын бүсэд хэрэгжиж буй “Уурхайчин-3” амины орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.

Тус хотхоны барилга болон дэд бүтцийн ажлын иж бүрэн зураг төсөл барилгын норм дүрмийн дагуу Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж баталгаажсанаараа бусад амины орон сууцны барилгаас онцлогтой бөгөөд төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, үерийн усны хамгаалалт, авто зам, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж, нас насны хүүхдийн онцлогт тохирсон тоглоомын талбай, сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх талбай, хотхон доторх камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг хүний тав тухтай амьдрах бүхий л хэрэгцээг нэг дор цогцоор нь бүрдүүлж чадсанаараа давуу талтай.

Барилгын хувьд төмөр бетон болон бүрэн цутгамал хийцлэлтэй, 184м.кв -295м.кв талбайтай нэг айлын “single house”, 199м.кв талбайтай 2 айлын “twin house”, 207м.кв -273м.кв талбайтай 4 айлын “town house”, 110м.кв -181м.кв талбайтай 4 айлын “multi house” төрөлтэй, айл бүр гаднаа террастай, автомашины дулаан зогсоолтой, сингл болон твин хаус загварын барилгууд нь эдэлбэр газартай, твин болон мульт загварын барилгууд нь мансарт болон ашиглалттай дээвэртэй төлөвлөгдсөн зэрэг төрөл болон загварын олон сонголтыг санал болгож байна.  

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудад зориулсан тусгай үнэ болох м.кв-ийг 2,200,000 төгрөгөөр захиалга авах байрны сонголт цөөн үлдсэн тул зах зээлийн үнээр борлуулагдхаас өмнө амжиж захиалж, гэр бүлдээ насан туршийн хөрөнгө оруулалт хийгээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл:

  • Борлуулалтын оффис: 1-16 байрны төв зам руу харсан зүүн талын хаалга
  • Утас: 7511-7017, 9404-7017
  • Цагийн хуваарь: Даваа-Ням гараг хүртэл 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж байна.

                     

 

Тав тухтай орчин Таны аз жаргалтай амьдралын үндэс

Э.Одсүрэн
Э.Одсүрэн
/ 2024-04-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц