© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эр цэрэгт яваад иргэж ирээгүй эх орны хөвгүүд тэднийг өнөөдөр хэн дурссангүй
Эр цэрэгт яваад иргэж ирээгүй эх орны хөвгүүд тэднийг өнөөдөр хэн дурссангүй

Өнөөдөр эр цэргийн баяр болж байна. Мэдээж эх орныхоо төлөө хэзээд бэлэн байж чадах эр хүн бүр баярлах эрхтэй . Гэхдээ сэтгүүлч миний зүрхэнд үргэлж гуниг хуруулан зовоодог зүйл байдаг юм. Эр цэрэгт яваад иргэж ирээгүй эх орны хөвгүүд тэднийг өнөөдөр хэн дурссангүй. Монгол улсын зэвсэгт хүчний өнөөгийн байдал бүгдэд нээлттэй далан булчирхайгаа тоочих учиргүй. Цэргийн анги хаана байрлаж байгаа газрыг бүгд мэддэг ч харин тэнд болоод буй зүйлсийн талаарх мэдээллийг хэнд ч өгдөггүй Өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан харахад цаг үе тодорхой хэмжээгээр өөр болсон боловч цэргийн ёсон буюу цэрэгжилтийн дэг жаяг / зодуур, нүдүүрээс тусдаа / нь хэвээрээ байсаар байдаг.  

Угтаа гэр бүлийн хүмүүжил ачаалал даах чадвар, сэтгэлзүйн байдал гээд олон зүйл дээр бэлтгэгдсэн залуусыг нь цэрэгт татаад баймаар. Хэчнээн сайхан бие хаатай нуруу туруутай байлаа гээд өссөн хүмүүжил хийгээд хал үзэж халуун чулуу барьж үзээгүй залуус цэрэгт очиход наад захын харуул манааны хар борыг даахгүй байгаа нь нэг талын өнцөг мөн гэвэл мөн. 

Гэхдээ
Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан.Гэтэл хуулийг дээд зэргээр сахин биелүүлэх ёстой зэвсэгт хүчний ангиудад хамгийн элбэг байдаг зүйл нэг цэргийг нийтээрээ шооглож дооглож , байгаа байдлыг нь онцгойлон шалтаглан зодох, шоглох дэглэх асуудлууд байдагыг Зэвсэгт хүчний дугаар ангид алба хаасан Байлдагч Н -тэй нэг удаа ярилцаж байх үед ийм нэгэн түүх ярисан юм.  
“Салаан даргад нэг удаа ар гэрийн асуудал үүсэв. Бухимдалаа гаргахын тулд жоохон доожоогүй үг дуу цөөтэй харагдасан цэргүүдийг худлаа шалтаг зохиож нэг нэгээр нь өөр өөрийн өрөөлүү дуудаж  номхон командан дор зодож эхлэв.

Үүнийг тэд цааш задруулахгүй бөгөөд харсан цэргүүд ч юм ярих эрхгүй. Зарим цэргүүд  дээд албан тушаалтанд илтгэх бөгөөд энэ үед салаан даргад  зодуураа багасга гэх үгэн хариулт л ирнэ. Ингээд бүх юм дуусахгүй харин ч эхнээсээ эхлэнэ. Хов зөөлөө, ардуур шургалаа, дахиад хэл, өргөдөл гарга гээд дахиад л зодно. Энэ үед цэргүүд дахиж илтгээд ч  өргөдөл өгөөд ч ямар үр дүнгүй гэдгийг ойлгоод тэмцэл дуусдаг байлаа. Тэр олон аавын хүүхдүүдээс хэнийг нь зодхоо дарга нар  сайн мэднэ . Аль л аймгаас ирсэн хэдүүлээ ирсэн хэн хэн байгааг нь харж байгаад аймгаасаа ганцаараа ирсэн байлдагчийг дуудаж зодох, дээрлэхэх дэглэх  нь олон . Яагаад гэвэл   нэг аймгаас олон цэрэг нэгнээ дээрлэхүүлж байгааг удаан хараад тэвчихгүй нэг л өдөр бослого гаргавал асуудал үүснэ гэдгийг тэд сайн мэднэ гэж яриж билээ. Энэ бол миний бодлоор жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт юм. Товчхондоо хүн бүр тэгш эрхтэй байх тухай л ойлголт юм. Бид яг ийм гадуурхалтаар хэдхэн жилийн дотор13 хүүгээ алдсан байна. Цэрэг эр болно гэж яваад хэдхэн хоногийн дараа ижийдээ аймшигт мэдээ дуулгаад эх орныхоо хөрсөнд шингэсэн эр цэргүүдээ дурсан өрөвдөж энэхүү бичвэрийг бичиж сууна. Намар улсаар нь  зочиролд оруулж хөвгүүдээ нуумаар санагдаж байсан хэргийн дараа. Цэргүүдийн ялгаварлан гадуурхалтай холбоотой Орхон аймгийн цэргийн штабаас тодруулга авахад нэлээн том албан тушаалтан нь ингэж ярьж билээ . “Одоогийн хүүхдүүдийн хүмүүжил нялхарчихсан. Гэртээ хоолоо идчихээд л утсаа оролдож байдаг хүүхдүүд бүгд жагсаж нэгдэж цэргийн дүрмийн дагуу хоолонд орно 00 орж бие засахдаа доод тал нь 2-оороо ганцаараа бол гүйж явна.

Хоёр  юмуу түүнээс дээш бол нэг нь командлаж жагсаалын алхаагаар алхаж явна.Тиймээс л хүүхдүүдэд ядаргаатай санагдаж эхлэнэ. Цэргийн албаны нэг онцлог байдаг хэзээ ч гуйж харицдаггүй . Цэргийн дүрмээр захиарах,захиарагдах ёсыг яаж командлах дуу хоолой чанга өнгөөр анхааруулах гүйцэтгэхийг заагаад өгчихсөн байдаг. Тиймээс цэргийнхэн бол яг дүрмийн дагуу л ажиллаж байгаа. Хатуу дуу хоолойгоор загнаж чангарч байгаа хүүхдүүд ямар нэгэн асуудал гаргалгүй дэг журмандаа захирагдаад явдаг юм. Хэнтэй ч ялгаж харицахгүй угаасаа бусдых нь хажууд хатуу яридаг. Энэ бол танктик арга ухаан” гэдгийг онцлож байсан юм гэхдээ муугийн хажууд сайн сайхан зүйлүүд нь мундахгүй их байгаа . Эр цэргийн “Туяа оройн тооллого” ёслолын ажиллагааг үзээд ямар их догдолж бахархаж байсанаа нуух юун .

-Эрчүүд та нар яасан гоё баяртай юм бэ? Хэмээн бахдан яриж байсан цаг саяхан. Гэхдээ  
Эрэгтэй учраас амсдаг хүчирхийлэл. Уламжлалт эр бяр, хатуу хахир дарлалт эрэгтэйлэг шинжийн тухай нийгмийн тулгалт дээр нэмээд цэрэг бол хүн биш буюу хүнийх нь эрхэм чанар халдашгүй байдал сонголтыг нь үгүйсгэдэг хэвшмэл хандлагын үр дүнд бий болж буй. Эх орондоо өргөсөн тангараг нь хүний амьны төлөөс биш гэдгийг хэлье.
Өнөөдөр цэргийн штаб дотроо амь насаа алдсан хөвгүүдийнхээ төлөө ядаж зул өргөөсэй гэж хүсэж байна.

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
/ 2024-03-18
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Онцлох
Их үзсэн
Их сэтгэгдэлтэй
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц