Орхон аймаг 2017 оноос хойш “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг зорилго нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах зорилготой гэдгийг харуулж байгаа юм. Харин энэ жилийн хувьд хог хаягдалаас ялгарах хүлэмжийн хийг буруулахад анхаарч "хог бол хаягдал биш баялаг" бүтээгдэхүүний түүхий эд юм гэсэн уриан доор зохион байгуулна. Энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гаригт тэмдэглэдэг уламжлалтай. Уг хөдөлгөөн маргааш 17:00 цагаас А. Амарын үйл ажиллагаа эхэлнэ. Иргэд тус өдөр хогтой холбоотой мэдээ мэдээлэл авахаас гадна танин мэдэхүйн тэмцээн уралдаанд оролцож хуучин хувцсаа хандивлах, нэг кг өөхөөр гурван ширхэг эдийн саван солих боломжтой.