Баян-Өндөр сумын Засаг даргаар сонгогдсон Б.Мөнхбаяр нь 1994 оны 11 дүгээр сарын 19 нд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 2016 оноос эхлэн тухайн үеийн Засаг дарга Дамбын Батлутын туслахаар ажиллаж байсан юм. Одоогоор Орхон аймгийн МАН-ын дэд даргаар ажилладаг.
Ажилласан байдал:
• 2016-07-01 – 2016-10-01 Бугант Орд ХХК туслах ажилтан
• 2016-10-10 – 2021-02-01 Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар Засаг даргын туслах
• 2021-02-11 – одоог хүртэл Орхон аймгийнМонгол Ардын Намын хорооны дэд дарга
Улс төрийн сонгуульт ажил:
• Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
• Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч
• Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүн
Шагнал:
• 2018 онд Орхон аймгийн ИТХ-ын жуух бичиг
• 2020 онд Орхон аймгийн Засаг даргын жуух бичиг
• 2021 онд Эрдэнэт хотын 45 жилийн ойн медаль
• 2021 онд Монгол Ардын Намын 100 жилийн ойн медаль
• 2022 онд Монголын Залуучуудын холбооны 100 жилийн медаль
• 2002-2010 онд БУГС-тай 14 дүгээр сургуульд суурь боловсрол эзэмшиж
• 2010-2012 онд Технологийн Их сургуулийн Лицей сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн
• 2012 – 2016 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр БАКАЛАВРийн зэрэгтэй суралцаж төгссөн
• 2021-2023 онд Монгол Улсын Их Сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр МАГИСТРийн зэрэг хамгаалсан.