Сар шинийн баяр ойртож буйг тохиолдуулан хоол хүнсний хэрэглээний онцлогтой холбогдуулан иргэд, цусны донорууд цусаа хандивлаж нөөц бүрдүүлэхэд туслахыг уриалж байна. Учир нь Цусны донор нь гурван хоногийн өмнөөс өөх тостой хоол, сүү сүүн бvтээгдэхүүн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгvй байх шаардалагатай бөгөөд сар шинийн баяраар эдгээр дэглэм алдагдах магадлал өндөр байдаг байна. Орхон аймгийн цусны төв нь ажлын өдрүүдэд 08:00-12:00 цагийн хооронд цус хүлээн авч 14:00 цагаас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэж БОЭТ, Эрдэнэт Медикал,болон гэрээний дагуу Орхон аймгийн хэвтэн эмчлүүлэх боломжтой эмнэлгүүдэд цусан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг.
Аюулгүй, чанартай, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэх зорилгоор сайн дурын, авлагагүй цусны донорууд баярын өдрүүдийн хангамжийг сайжруулахыг уриаллаа.