Орхон аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албаа амжилттай хааж ирсэн залуучуудад "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн цахим мэдээллийн сан болох Ejob платформ"-ын талаарх зөвлөгөө мэдээллийг өглөө. Энэхүү платформ нь төрийн болон хувийн хөдөлмөрийн биржүүд нэгдсэн нэг цахим системээр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд цэргийн албаа хаагаад ирсэн залуучуудыг ажлын байраар хангах, зуучлах боломжийг тус сургалтаар нээсэн юм.