Шөнийн турш үргэлжилсэн цасны нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ХТГ-ын ажилтан албан хаагч нар цас цэвэрлэгээний ажлыг өглөөний 05:30 минутаас эхэллээ. 23 ажилтан , хоёр тусгай тоноглолтой машин, давс бодис цацах хоёр машинтайгаар иргэдийн эрүүл мэнд болон эд хөрөнгөөр хохирч болзошгүй газруудыг маршрутыг нэн түрүүнд цэвэрлэж давс бодисыг цацах ажлыг дуусгасан байна. Үүнд :Дэнжийн аюулгүйн тойргоос өгссөн зам , Дэнжийн гурван байрны зам, Баянбулаг багийн зам , Эрдэнэ багийн хэсэг гэх зэрэг өндөрлөг уруу замууд орно.Одоогоор Аймгийн ХТГ-ийн нөөцөд 2тонн бодис , 23тонн давс, 24 мкуб хайрганы нөөц байна.